Өөртөө уян зай хураагуур агуулсан ухаалаг брекет зэмсэг нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлнө
2018.03.28 0.0 0

Өөртөө хор хөнөөлгүй зай хураагуур ба шарлага агуулсан ухаалаг брекет систем ашиглах нь шүдний гажиг заслын эмчилгээний үргэлжлэх хугацааг багасгаж үнэ өртгийг хямдруулж байна гэж саяхан хийгдсэн нэгэн эмнэлзүйн туршилт судалгаанд дүгнэсэн байна. Энэхүү шинэ төрлийн гажиг заслын зэмсгийг Саудын Арабын King Abdullah University of Science and Technology-н судлаачид хөгжүүлсэн бөгөөд шүд болгон дээр наах брекет зэмсэг нь өөртөө литум ион зай ба хэт ягаан туяа төстэй LED гэрэл агуулсан 3D хэвлэгчээр бүтээсэн хагас тунгалаг зүйл юм.

Зэмсэгт агуулагдах зай хураагуур нь LED гэрлээ тэжээх бөгөөд эмч тухайн шүдний орчимд гэрлийн эмчилгээ хийхээр хэрхэн програмчилж байгаагаас шалтгаалан брекетийн гэрэл нь асах юмуу унтрах гэнэ. LED гэрэл ашиглан хийгдэх гэрлээр шарах эмчилгээ (Phototherapy) нь ясны эдийн нөхөн төлжилтийг хурдасгах үйлчлэлтэй тул эмчилгээний хугацааг багасгаж өгсөнөөр эмчилгээний нийт өртөгийг хямдруулах гэнэ. Брекетийн зайг дахин цэнэглэж болно.

Энэхүү брекет төхөөрөмжид ашиглах зай хураагуурыг тусгайлан dry-etching technique ашиглан бүтээсэн бөгөөд ингэснээр батарейны хэмжээг багасгахын зэрэгцээ уян болгосон байна. Гадуур нь бионийцэл бүхий хуванцараар бүрж битүүмжилсэн нь амны хөндийд гадагшаа нэвчиж алдагдахаас сэргийлж өгчээ.


Tag:технологи, шүдний гажиг засал
Бусад