Адгезив ба бондын системийн хөгжил дэвшлийн талаар
2018.04.04 0.0 0

ID: Сүүлийн жилүүдэд адгезив ба бондын системүүдэд гарч буй хамгийн чухал гэж хэлэхээр хөгжил дэвшил юу байна вэ? Яагаад чухал гэж үзэж байгаагаа та тайлбарлаж өгөөч

Gary Alex, DMD (GA): 1970 ба 80-аад оны үед ашиглаж байсан төдийлөн үр дүн сайнгүй байсан тугалмайн адгезивүүдэд өнөөдөр дэвшил гарч total-etching, self-etching ба universal системүүд амжилттай нэвтрээд байна. Тугалмайд бонд үүсгэх бондын системийн асуудалд анхны үеийн төлөөлөгчид нь үр дүн төдийлөн сайнгүй байсан бөгөөд гол шалтгаан нь уг материалууд нь smear layer-тай холбогддогт байсан юм. Smear layer гэдэг нь тугалмайг алмазан болон карбид бороор зорсоны дараа тугалмайн гадаргуу дээр үлддэг нимгэн давхарга юм. Өнөө үед тухайлбал total-etching systems нь smear layer-ийг авахыг зөвлөдөг бол self-etching systems-үүдийн хувьд түүнд модификаци хийх эсвэл түүнээс зайлсхийх замаар аль болох тугалмайн эдтэй шууд холбоо үүсгэхийг эрмэлзэх болсон. Хүчлийн тусламжтайгаар уг давхаргыг хуулж авах эсвэл түүнд модификаци үүсгэх нь илүү сайжруулсан бусад химийн бодисуудтай хавсарсанаар бондын хүчин чадлыг нэмэгдүүлж адгезив системүүдэд илүү таатай боломж олгож байна. Өнөө үеийн адгезив системүүд нь тасралтгүй хувьсан өөрчлөгдсөөр байгаа ба ашиглахад илүү хялбар дөхөм болж органик ба органик бус бодисуудтай бонд үүсгэх чадвар нь улам илүү болсоор байна.

ID: Эмчилгээний төлөвлөгөө боловсруулах явцад адгез ба бондны талаар харгалзаж үзэх ёстой хамгийн чухал зүйл нь юу вэ?

GA: Дээд зэргийн сайн адгез үүсгэхийн тулд юуны урьдаар ашиглаж байгаа материалынхаа талаар, бонд үүсгэж байгаа гадаргуугийн шинж чанарын тухай сайтар мэдлэгтэй байж ажлын орчныг зөв тусгаарлаж, эмнэлзүйн ажилбарын дарааллыг зөв нарийн баримтлах нь чухал. Үүний зэрэгцээгээр шүдний паалан ба тугалмай эдийн морфологи, гистологи бүтцийн талаар мэдлэгтэй байж адгезив ба бонд материалуудыг тавихад шүдний гадаргуу дээр ямар зүйл болж байгаа талаар дотроо төсөөлөн бодох хэрэгтэй. Нөгөө талаар ямар төрлийн ломбоны материал ашиглаж байгаагаас үл хамааран шүдний гадаргууг хэрхэн хамгийн сайнаар бэлтгэх тухай мэдлэгтэй байх нь чухал. Учир нь гадаргуу бэлтгэх болон адгезивийн техникүүд нь ломбоны материалаасаа шалтгаалаад харилцан ялгаатай байдаг.

ID: Адгезив бондын системүүдийн хувьд хамгийн өрөн ашиглаж буй материалын шинэ төрөл, техникийн талаар мэдээлэл өгөөч

GA: Адгезив системийн зах зээл дээр хамгийн сүүлийн үеийн шинэ төрөл бол “universal adhesives” гэж нэрлэдэг материалууд юм. Эдгээр материалууд нь ашиглахад маш хялбар дөхөм болсоноороо adhesive dentistry-ийн хувьсалын нүүр царай болж байгаа шинэ үеийн төлөөлөгч мөн юм. Энэ материалын материал тавих орон зайн хэмнэлт нь надад таалагддаг тул энэ талаар асуудал үүсгэхээс татгалзах шалтгаан болж байгаа ч уг материалын химийн найрлага, шүдний эдтэй харилцан үйлчлэл болон зарим нэг сул талын талаар шүдний эмчилгээний салбарын хүрээнд өргөн хүрээний гүн гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлага бол байгаа гэж үздэг. Иймд шүдний эмч нарт уг материалыг ашиглахдаа тухайн материалыг ашиглаж хийсэн судалгааны өгүүлүүдийг унших нь universal adhesive ба адгезивын талаар гүнзгий ойлголттой болоход тустай гэж зөвлөх байна.

ID: Адгезив системийн талаар нийтээр хүлээн зөвшөөрөөгүй ямар нэгэн шинэ концепц байна уу?

GA:Ямар ч онолын шинэ зүйл адгезив системийн салбарт нэвтрэхдээ маргаан дагуулдаг нь жам ёсны зүйл. Өнөөгийн байдлаар universal adhesive-ын талаар хүлээн зөвшөөрөхөд хэцүү маргаан дагуулсан хоёр зүйл байна. Нэгт, universal adhesive нь өөрөөсөө хүчиллэг шинж чанартай бол тэр нь фосфорын хүчилээс илүүгээр пааланг түлж чадах уу? Хоёрт, зарим төрлийн universal adhesive-ууд нь өөртөө цахиурт устөрөгч silane агуулсан химийн найрлагатай гэдэг. Тэгвэл тэр нь шаазан материалыг түлэхэд цэвэр цахиурт устөрөгчөөс бүтсэн primer-ээс илүү байж чадах уу? Энэ талаар мэдээж олон төрлийн судалгаа хийгдэж байгаа ч миний хувийн дүгнэлтээр энэ асуултанд хариу өгсөн зүйл одоогоор алга байна. Иймд би өдөр тутмын практиктаа universal adhesive ашиглаж байгаа ч пааланд etch хийхдээ total эсвэл selective-etch technique ашиглан фосфорын хүчил хэрэглэдэг. Мөн шаазан материалд etch хийхдээ цахиурт устөрөгч агуулсан silane primer ашигласан хэвээр.

ID: Таны хувьд эмч нарын дунд адгезив системүүдийн тухай мэдлэг мэдээлэл дутмаг учраас илүү гүн гүнзгий сургалтын үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж үздэг үү?

GA: Миний хувьд зарим нэг шүдний эмч нар адгезив систем ашиглах үед тэнд яг юу болдог талаар нарийн мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь олон зүйл дээр харагддагийг мэднэ. Нөгөө талаар маш олон шүдний эмч нар шүдний гадаргуу дээр адгезив систем ашиглахдаа түүнтэй хамт хэрэглэх ломбоны материалын талаар огт бодолцолгүй анзааргагүй ханддаг нь нууц биш. Мэдлэг гэдэг бол маш чухал зүйл. Шүдний эмч нар заавал химийн мэргэжлийн хүн шиг тэр бүрийг мэдэж байх шаардлагагүй ч адгезив системийн химийн суурь мэдлэгтэй байх, энэ талаар ядахдаа гадарлаж байх нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлнө. Иймд эмч бүр адгезив системийн талаарх мэдлэг мэдээллээ байнга сайжруулж суралцаж байх нь зүйтэй.

ID: Яг өнөөгийн байдлаар адгезив системүүдийн хувьд үйлдвэрлэгчдийн шийдэж чадаагүй тулгамдсан асуудал юу байна вэ?

GA:Тугалмайг урт удаан хугацаанд бат бөх хэвээр нь хадгалж авч үлдэнэ гэдэг өнөө үед ч adhesive dentistry-ийн хувьд чухал асуудал хэвээр байсаар байна. Ерөнхийдөө бол сүүлийн үеийн адгезив бондын системүүд паалан болон тугалмайд богино хугацаанд бол маш сайн холбоо үүсгэж чадаж байгаа нь тодорхой байна. Судалгаагаар пааланд үүссэн бонд нь цаг хугацаа өнгөрөхөд ямар нэгэн өөрчлөлтгүй бол тугалмайд үүссэн бондын чанар цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мууддаг. Энэ нь энэхүү хоёр эдийн морфологи болон гистологи бүтцийн эрс ялгаатай байдлаас болж байна гэж тайлбарладаг. Бүх төрлийн адгезив системүүд нь тугалмай эдийг эрдэсгүйжүүлэхдээ хүчиллэг conditioners ба primer-ыг ашигладаг. Энэхүү эрдэсгүйжсэн, коллагенээр баялаг тугалмай эдрүү primer болон хуванцар шигж орж барьцалддаг. Хуванцар шигж барьцалдсан энэ хэсгийг “hybrid layer” гэж нэрлэдгийг мэднэ. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр энэхүү “hybrid layer.” нь янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр бүтцийн эвдрэлд орж задардаг нь адгезив системийн алдаа гарах гол шалтгаан юм. Иймд “hybrid layer.”-ыг удаан хугацаанд хэрхэн авч үлдэх вэ гэдэг асуудал дээр сүүлийн үеийн ихэнх судалгаа анхаарлаа хандуулаад байна.

ID: Та адгезив системүүдийн хөгжлийн хувьд ирэх 5, 10 жилд энэ чиглээр ямар дэвшил гарна гэж үзэж байна вэ?

GA:Өнөө үед адгезивийн чиглэлээр хийгдэж буй судалгаануудын хамгийн анхаарал татах хэсэг нь эдийг бүтцийн задралд оруулдаг ферментүүд тухайлбал matrix metalloproteinases ба cysteine cathepsins үйл ажиллагааг хэрхэн саармагжуулах вэ гэсэн асуудал юм. Энэ хоёр төрлийн фермент нь тугалмайн эдэд угаасаа байдаг зүйл бөгөөд хүчиллэг primer ба conditioner ашиглахад идэвхждэг нь hybrid layer давхарга эвдрэх гол шалтгаан болдог. Энэ зорилгоор ашиглаж буй ихэнх бодисууд нь мөн нянгийн эсрэг үйлчлэлтэй. Ирээдүйд matrix metalloproteinases-ын эсрэг ашиглаж буй бодисууд болон нянгийн эсрэг бодисууд хавсараад адгезив системийн боломжийг улам сайжруулна гэж үзэж байна.

Ярилцсанд баярлалаа.

Gary Alex, DMD, owner of a private practice specializing in prosthetic and cosmetic dentistry in Huntington, New York, a member of the International Association of Dental Research, and an accredited member of the American Academy of Cosmetic Dentistry


Tag:Бонд, Ярилцлага, адгезив
Бусад