Шүдний гажиг заслын ирээдүй компьютертэй холбоотой
2018.04.06 0.0 0

Швейцарийн Женев хотын ойролцоо байрлалтай Францын Divonne-les-Bains хотын шүдний гажиг заслын эмч Lionel Hui Bon Hoa-тай шүдний гажиг заслын эмчилгээ болон бусад зүйлсийн талаар ярилцсан ярилцлага.

Эмнэлэг дээрээ шинэ өвчтөн ирэхэд хийдэг анхны үзлэг, зөвлөгөөнийхөө талаар дүрсэлж үзүүлээч

Шинэ өвчтөн ирмэгц манай эмнэлгийн ажилтан тухайн хүнийг зөвлөгөөний өрөөнд оруулаад хэрэв манай эмнэлгийн онлайн хуудсан дээр байгаа асуумжийг бөглөж амжаагүй бол түүнийг нь бөглүүлнэ. Үүний дараа тухайн хүнээс ямар зорилгоор ирсэнийг нь лавлаж юу хүсэж байгааг нь сонсоно. Эмчилгээний хамгийн сүүлийн үеийн дижитал технологийн ачаар манай эмнэлэг өвчтөний оношлогоон дээр голлон анхаарлаа хандуулдаг. Иж бүрэн шинжилгээ хийсний дараа би тухайн өвчтөнд эмчилгээний төрөл зүйлс, тэдгээрийн давуу болон дутагдалтай талын талаар тайлбарлаж өгнө. Би өвчтөнтэй аль болох нээлттэй, шударгаар харьцахыг хичээдэг. Хэрэв тухайн өвчтөнд эмчилгээ хийх зайлшгүй шаардлагагүй л бол би түүнийг шударгаар хэлдэг. Зарим тохиолдлуудад гажиг заслын эмчилгээ хийхэд арай эрт байх нь бий. Энэ тохиолдолд би өвчтөнийг тодорхой цаг хугацаанд байнга ирж эрүү болон шүдний хөгжлөө шалгуулж байхыг зөвлөөд явуулдаг. Харин эмчилгээ эхлэх зайлшгүй шаардлагатай бол би мэдээж өөрт байгаа хамгийн сүүлийн үеийн технологио ашиглан эмчилгээ хийхийг хичээдэг.

Шүдний сургуулиа төгссөний дараа өөрөө гажиг заслын салбарт мэргэшихийг илүүд үзжээ дээ

Би гажиг заслын салбарт дуртай. Учир нь энэ салбарт өвчтөний тохиолдлыг дунд болон урт хугацаанд төлөвлөж ажилладаг. Оношлогоо эмчилгээний төлөвлөгөө боловсруулах нь ч цаг хугацаа авдаг тул шүдний гажиг заслын салбарт цаг хугацаа гэдэг маш чухал зүйл юм. Эмчилгээний төлөвлөгөөг эцэслэн нэгэнт шийдэж чадсан л бол үр дүндээ илүү хялбар хүрэх боломжтой. Шүдний гажиг заслын эмчилгээ гэдэг нь эмчилгээний төлөвлөгөөг л зөв боловсруулж чадвал өөрөө явдаг жолоочгүй машины адил хүссэн газраа бэрхшээлгүйгээр хүрч чадна. Гэхдээ энэ бол миний гажиг заслын салбарыг сонгосон олон шалтгааны нэг нь л юм. Би бас шүдний гоо сайхны эмчилгээ хийх дуртай. Шүдний гажиг заслын эмчилгээ ч бас гоо сайхны эмчилгээ юм. Энэ хоёр салбар бие биенээ нөхөж харилцан хамааралтай оршдог. Би өнөөг хүртэл маш олон насанд хүрэгчдэд эмчилгээ хийсэн. Гэхдээ би бас хүүхдүүд болон өсвөр насны хүүхдүүдтэй ч итгэл төгс харьцаж чадна. Хүүхдүүдтэй харьцах нь миний хувьд илүү хялбар байдаг. Би тэдэнтэй зүгээр л Star wars энэ тэрийн тухай биш илүү чухал сэдвийн тухай яриа өрнүүлдэг. Би өөрөө хоёр хүүхдийн аав учир тэдэнтэйгээ харьцдаг харилцаа маань надад энэ тал дээр тусладаг.

Таны бодлоор гажиг заслын эмчилгээ ямар чиглэлд шилжилт хийж байна вэ?

Хамгийн сүүлийн үеийн эмчилгээний технологиуд, cone beam computed tomography, intra-oral scanning ба 3-D imaging-ийн ачаар шүдний гажиг заслын эмчилгээний ирээдүй компьютертой холбоотой болж байна. Бид мэдээж уламжлалт гажиг заслын зэмсэг болон clear aligners-уудыг ашиглан урьд өмнөхийн нэгэн адил шүдийг шилжүүлэх нь тодорхой. Гэхдээ эмчилгээний дэвшилтэт технологиудыг ашиглан оношлогоог нягт нямбай хийж, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах нь бидний ажилд маш тустай зүйл юм.

Өөрөө яагаад дөрвөн үзлэгийн креслотой байж гурван өрөө бэлтгэсэн юм бэ?

Би MIKRONA-ын ORTHORA үзлэгийн креслуудыг хоёрыг нь тус тусад нь нэг өрөөнд, хоёрыг нь нэг өрөөнд байрлуулсан байгаа. Энэ нь үзлэгийн том өрөөндөө хүүхдэд үзлэг хийх явцдаа насанд хүрэгчдийг тусгаарлаж өгч байгаа явдал юм.

Өөрөө яагаад ORTHORA үзлэгийн крелыг сонгосноо тайлбарлахгүй юу

Би өөрийнхөө эмнэлэгт аливаа зүйлсийг авахдаа түүний үзэмж гоо сайханд илүү анхаардаг. Өвчтөн ч ORTHORA-г харахдаа түүний дизайнд сэтгэл таатай байдаг. Энэ машины чанар ч бас маш сайн. Надад бас үүний хэлбэр ба овор хэмжээ бага байдал нь таалагддаг. Надад эмчилгээний маш том өрөө нэгэнт байхгүй тул миний үзлэгийн кресло өрөөний зайд маш сайн тохирч байх ёстой гэдэг үүднээс би үүнийг сонгосон байгаа.

ORTHORA үзлэгийн креслууд өнгөний маш өргөн сонголттой байдаг. Өөрийнхөө үзлэгийн креслодоо өнгөө хэрхэн сонгосон бэ?

Би креслын өнгө сонгохдоо өнгөлөг өнгө сонгоогүй. Завсрын өнгө нь гантиг шалан дээр илүү зохицохыг бодож сонгосон байгаа. Миний хувьд эмнэлгийн тоног төхөөрөмж хэт хурц тод биш ийм байхад дуртай. Би шалны өнгө болон тавилгын өнгөтэйгээ зохицож орчныг гэрэл гэгээтэй болгох талыг нь бас бодолцсон.


Tag:шүдний гажиг засал, digital dentistry, технологи
Бусад