Nobel Biocare корпораци металын агууламжгүй цэвэр шаазан имплантаа танилцууллаа
2018.06.28 0.0 0

Сүүлийн жилүүдэд имплантын салбарт гарч буй трэнд хэлбэрийн өөрчлөлт нь төрөлхийн шүд мэт мэдрэмж төрүүлэх шаазан имплантын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа явдал юм. Энэ эрэлт хэрэгцээг соргогоор мэдэрч буйн хувьд Nobel Biocare корпораци EuroPerio9 их хурал дээр alumina-toughened zirconia-д суурилсан шинэ төрлийн имплантаа танилцууллаа.

Метал имплантын альтернатив хувилбар болох NobelPearl шаазан имплант нь зөөлөн эдтэй маш сайн зохицох тул үрэвсэлийн хариу урвал үзүүлэх нь бага, ялангуяа буйл нь нимгэн хэлбэрийн хүмүүст ашиглахад маш зохимжтой байхаар бүтээгдсэн байна. Энэ төрлийн импант нь шаазан төрлийн имплантат зориулан тусгайлан бүтээсэн cement-free internal connection агуулах тул бүрээсийг наахад үүсдэг цементийн илүүдлээс шалтгаалдаг салстын үрэвсэл болон периимплантит байхгүй гэдгээрээ томоохон давуу тал болж өгч байна.

NobelPearl имплантыг хоёр биет имплант суулгах боломжтой бүх тохиолдлуудад буюу сингл болон малтипл тулгуур байдлаар ашиглах бүрэн боломжтой гэнэ. Энэ имплант нь мөн Nobel Biocare-ийн дижитал программ хангамж болох NobelClinician software-тэй бүрэн нэгдэж guided implant surgery аргачлалыг ашиглах боломжийг олгоно.

Шаазан имплантын талаар Nobel Biocare- ын Ерөнхийлөгч Hans Geiselhöringer “Шаазан имплантын эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөн нэмэгдсээр байна” гэж тайлбарлаж байна. “NobelPearl-ын хувьд бид имплантын зах зээлд анх удаа бүрэн металын агууламжгүй хоёр биет имплантын шинэ хувилбарыг танилцуулж байгаадаа баяртай байна. Сүүлийн үед манай компани шаазан имплантын чиглэлээр судалгаа идавхтэй явуулж байгаагийн үр дүн маань энэ юм” гэж тэрээр нэмж хэллээ.


Tag:имплант эмчилгээ, шүдний имплант, nobel biocare
Бусад