Нүүр ам судлалын эмч, сувилагч, шүдний техникч мэргэжлээр мэргэшлийн зэрэг горилогчийг бүртгэх журам
2018.07.26 0.0 0

ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2018 оны 06-р сарын 29 ны өдрийн №02 тогтоолын дагуу ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөл 2018 оны мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулах тул мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэл 2018 оны 08 сарын 20 ноос 28-ны өдрүүдэд 10:00 – 17:00 цагийн хооронд явагдана. Үндсэн болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан баримт, материалыг  доорхи тоон дарааллын дагуу хавтас бүхий хуудсанд нэгбүрчилэн хийж, өөрийн биеэр авчирч бүртгүүлнэ үү?                              
Бүртгэлийг: Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны байранд буюу 6-р бичил хорооллын автобусны буудлын замын урд талд байрлалтай Тэнгэр-Ээл компаны байр/хуучнаар Ортодент шүдний эмнэлэг/-ны 2 давхарт байрлах 202 тоот өрөөнд хүлээн авна.

Лавлах утас: 88108840  



 МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ МЭРГЭЖИЛТНИЙ ҮНДСЭН  МАТЕРИАЛД

  1. Мэргэшлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдөл
  2. Мэргэшлийн зэрэг горилогчийн маягтыг бүрэн бичүүлсэн байх /Батлагдсан загвараар/ Байгууллагын даргаар баталгаажуулсан байх
  3. Мэргэжлийн дипломны нотариатаар баталгаажуулсан хуулбар
  4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл  буюу лицензны нотариатаар  баталгаажуулсан хуулбар / лиценз шаардлагагүй мэргэжилд хамаарахгүй/
  5. Горилж буй мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх,  мэргэшсэн үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар                           / шүдний техникч мэргэжилд хамаарахгүй/
  6. Тухайн зэрэг горилсон мэргэжил болон ажилласан жилийг баримтжуулсан байх /нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүр, албан тушаалтай хэсэг, татвар төлсөн нийт хугацааг нотариатаар баталгаажуулсан хуулбар/  
  7. Мэргэжлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхийг эх хувиар нь
  8. Иргэний үнэмлэхний хуулбар
  9. 3х4 хэмжээтэй цээж зураг 2%
  10. Нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

НИЙТЛЭГ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ


 АХЛАХ ЗЭРЭГ

  • Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  • Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх

ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГ

  • Тухайн мэргэжлээрээ 13-аас доошгүй жил тасралтгүй ажилласан ба одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж байх
  • Мэргэжлийн “АХЛАХ” зэргийн үнэмлэх авсанаас хойш 5 жил тасралтгүй ажилласан байх.
  • Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх

ЗӨВЛӨХ ЗЭРЭГ

  • Боловсролын докторын зэрэгтэй байх /сувилагч мэргэжилтэнд хамаарахгүй/
  • Тухайн мэргэжлээрээ 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан ба одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж байх.
  • Мэргэжлийн “ТЭРГҮҮЛЭХ” зэргийн үнэмлэх авсанаас хойш 5 жил тасралтгүй ажилласан байх
  • Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх

ТУСГАЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ


АХЛАХ ЗЭРЭГ

  • Мэргэжлийн тусламж үйлчилгээнд шинэ арга техник эзэмшсэн байх /дотоод болон гадаадын мэргэжлийн сургалтанд хамрагдсан гэрчилгээ болон хөтөлбөрийн хуулбар/ болон ажлын байранд шинэчилэн хийсэн ажлыг зургаар баталгаажуулах/
  • Өөрийгөө хөгжүүлэх эрмэлзлэл бүхий мэргэжлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцсон байх  
  • Жил бүр мэргэжлийн урт, богино хугацааны сургалтанд хамрагдсан байх
  • Халдвар хамгаалалын чиглэлийн сургалтанд хамрагдсан байх
  • Мэргэжил нэгт эмнэлэгийн мэргэжилтэн, ажилтантай хүндэтгэлтэй харьцдаг, эмнэлэгийн эрх зүй, харилцаа, хандлагын сургалтанд хамрагдсан байх
  • Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо болон мэргэжлийн бусад холбооны гишүүнээр 3-с доошгүй жил идэвхитэй, тогтвортой ажилласан байх /гишүүний үнэмлэх болон анкетны хуулбар/
  • Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулсан байх  / урьдчилан сэргийлэх үзлэгийн тайлан хавсаргах/

ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГ

  • Мэргэжлийн тусламж үйлчилгээний 2-с доошгүй төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр ажиллах чадвартай байх.  
  • Жил бүр мэргэжлийн урт, богино хугацааны сургалтанд хамрагдсан байх
  • Халдвар хамгаалалын чиглэлийн сургалтанд хамрагдсан байх
  • Мэргэжил нэгт эмнэлэгийн мэргэжилтэн, ажилтантай хүндэтгэлтэй харьцдаг, эмнэлэгийн эрх зүй, харилцаа, хандлагын сургалтанд хамрагдсан байх
  • Мэргэжлийн чиглэлээр судалгаа хийж олон улсын болон улсын хэмжээний онол практикийн бага хурлаар хэлэлцүүлсэн байх эсвэл анагаах ухааны мэргэжлийн хүлээн зөвшөөрөгдсөн гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлсэн байх.
  • Мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө, шинжлэх ухаан- танин мэдэхүйн нийтлэл, шинэ мэдээлэл зэргийг олон нийтэд мэдээллийн хэрэгслээр хүргэсэн байх.
  • Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо болон мэргэжлийн бусад холбооны гишүүнээр 5-с доошгүй жил идэвхитэй, тогтвортой ажилласан байх /гишүүний үнэмлэх болон анкетны хуулбар/
  • Мэргэжлийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 1200-с доошгүй /сургууль цэцэрлэгийн насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй/ иргэдийг хамруулсан байх / урьдчилан сэргийлэх үзлэгийн тайлан хавсаргах/

ЗӨВЛӨХ ЗЭРЭГ

  • Мэргэжлийн тусламж үйлчилгээнд шинэ арга технологи нэвтрүүлсэн байх
  • Нүүр амны тусламж үйлчилгээ, мэргэжлийн чиглэлээр 3-с доошгүй судалгаа хийж олон улсын болон улсын хэмжээний онол практикийн бага хурлаар хэлэлцүүлсэн байх
  • Мэргэжлийн чиглэлээр олон улсын сургалтанд хамрагдсан байх
  • Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо болон бусад мэргэжлийн холбооны гишүүнээр 6-с доошгүй жил идэвхитэй, тогтвортой ажилласан байх /гишүүний үнэмлэх болон анкетны хуулбар/
  • Мэргэжлийн чиглэлээр гарын авлага, ном хэвлүүлсэн байх
  • Мэргэжлийн чиглэлийн эмнэлзүйн сургалт удирддаг чадвартай байх, багшлах эрхийн сургалтанд хамрагдсан байх /төрөлжсөн нарийн мэргэжлийн болон үндсэн мэргэжлийн сургалтанд/
  • Сувилахуйн чиглэлээр зэрэг горилогч нь магистрын зэрэг хамгаалсан байх.

 


Tag:дотоод үйл явдал, Зэргийн шалгалт
Бусад






avatar