Хүн амын дундах шүдний өвчлөл ЦЛА индекст тухайн улс орон ямар улстөрийн тогтолцоотой байгаа нь нөлөөлж байна
2018.08.12 0.0 0
Их Британи улсын Лондон хотод болж буй IADR (International Association for Dental Research)-ын 96-р Их хурал дээр төрөл бүрийн илтгэлүүд хэлэлцүүлэгдсэнээс олны анхаарал татсан нэгэн илтгэл нь улс орнуудын улс төрийн тогтолцооны нөхцөл байдал нь шүдний өвчлөлд сөрөг нөлөө учруулж байгаа тухай байлаа. 
 
Энэхүү судалгааг нийт 62 улс орныг хамруулан хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээс ардчилсан болон либерал төрийн тогтолцоотой гэх улс орнууд дахь шүдний өвчлөл ЦЛА индексийн үзүүлэлт консератив эсвэл дарангуйлсан тогтолцоотой улс орнуудаас дээр байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. 
 
Ардчилсан тогтолцоотой улс орнуудад ЦЛА индексийн бууралт 65.72%, либерал улс орнуудад 53.97% байсан бол консерватив улс орнуудад 37.62%, дарангуйлсан дэглэмтэй улс орнуудад ЦЛА буурах биш бүр 14.53%-н өсөлттэй гарсан байна. 
 
Энэхүү судалгааг ДЭМБ, Pan American Health Organization, Дэлхийн Банк зэрэг байгууллагуудын тайлан мэдээлэл дээр үндэслэн гүйцэтгэсэн бөгөөд судалгааны өгөгдөлийг судалгааны үндсэн шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн сонголт хийсэн байна. Улс орнуудын улс төрийн чиг баримжааг тодорхойлохдоо тухайн улс орныг удирдаж буй эрх баригч намын үзэл баримтлал ямар байгаад тулгуурласан ажээ. 
 
Энэхүү судалгаа нь “Does a country’s political regime influence its DMTF index” гарчигтайгаар National University of Colombia-н судлаач Dr John Estrada Montoya илтгэгчтэйгээр IADR-н постер хэлэлцүүлэгт танилцуулагдсан байна. 
Судлаачид тэдгээрийн сонгон авсан улс төрийн системийн хэв маяг нь хөгжиж буй улс орнуудын хувьд таарамж төдийлөн нийцтэй байгаагүй тул тухайн улс орнуудад амны хөндийн эрүүл мэнд, улс төрийн нөлөөлөлд тохирсон улс төрийн системийн орчин үеийн хэв маяг, ангилал шаардлагатай байгааг дурдсан байлаа. 

Tag:судалгааны тойм, ЦЛА, шүд цоорох өвчин
Бусад






avatar