Micro-guided endodontics буюу шохойжсон сувагт ашиглах сувгийн эмчилгээний шинэ төрлийг хөгжүүлж байна
2018.08.13 0.0 0

Pulp canal calcification (PCC) буюу сувгийн шохойжилт нь шүд авах, сувгийн эмчилгээ хийх үед гарах алдаа хүндрэлийн түгээмэл шалтгаан болдог зүйл юм. Тэгвэл University of Basel’s Centre for Dental Medicine ба University Hospital of Würzburg Их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд шохойжсон шүдэнд зориулсан micro-guided endodontics аргачлалыг хөгжүүлж байна. Энэхүү судалгаа нь өнгөрсөн онд Journal of Endodontics сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд судалгааны баг энэ бүтээлээрээ энэ чиглэлийн гуравдахь томоохон шагналаа хүртээд байгаа гэнэ.


Энэхүү аргачлал нь Pulp canal calcification бүхий нарийн сувгийг тусгайлан бэлтгэсэн чиглүүлэгч бүхий surgical guide ашиглан суваг өрөмдөх борыг шохойжсон сувагт нэвтрүүлэхэд зориулагдсан байна. Journal of Endodontics сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны зорилго нь эрүүний үүдэн шүдэнд micro-guided endodontics эмчилгээний нарийвчлалыг шалгахад чиглэгджээ.


Судалгаанд эрүүний үүдэн 60 ширхэг шүд ашигласан. Эмчилгээний өмнөх сувгийн байдлыг CBCT зураг авч coDiagnostiX программд оруулж сувгийн эмчилгээний виртуаль орчинд төлөвлөгөөг уг программ хагамж дээр боловсруулаад эмчилгээний template чиглүүлэгчийг 3D хэвлэгчээр бэлтгэсэн байна. Сувгийн эмчилгээний дараах сувгийн байдлыг CBCT зураг авч эмчилгээний өмнөх байдалтай давхцуулан харж өрмийн даялалт болон нарийвчлалыг тодорхойлжээ.


Судалгааны үр дүнд micro-guided endodontics бол эрүүний үүдэн шүд зэрэг нарийн сувагтай шүднүүдэд ашиглаж болох нарийвчлал өндөр, түргэн явцтай аргачлал болох нь батлагдсан байна.
“Хэрэв шүд шохойжсон л бол сувгийн эмчилгээ хийхэд маш их бэрхшээл дагуулдаг” гэж Department of Conservative Dentistry and Periodontology-н профессор Gabriel Krastl тайлбарлаж байна. “Чиглүүлэгч guided template ашигласнаар шохойжсон сувгийг богино хугацаанд нээж чадаж байгаа нь шүдний хатуу эдийг гэмтээхээс дээд зэргээр хамгаалж өгч байна” гэж тэрээр хэллээ.


Энэхүү эмчилгээний шинэ аргачлалаараа судалгааны баг Journal of Endodontics сэтгүүлийн “Basic Research: Technology” төрөлд шилдэг бүтээлийн шагнал гардаж аваад байна. Энэ нь тус багийн хүртэж буй гурав дахь шагнал бөгөөд үүнээс өмнө 2015 онд Германы Endodontie сэтгүүлээс Hochschulpreis Endodontie [endodontics university prize] шагнал, 2016 онд Dental Innovation Award хүртэж байсан юм.


Энэхүү судалгаа нь  “Microguided endodontics: Accuracy of a miniaturized technique for apically extended access cavity preparation in anterior teeth” гарчигтайгаар Journal of Endodontics сэтгүүлийн 2017 оны 5-р сарын дугаарт нийтлэгдсэн байна.

 


Tag:судалгааны тойм, сувгийн эмчилгээ, micro-guided endodontics
Бусад






avatar