Шүдний эмнэлэгт рентген зураг авахдаа бамбай булчирхайн хамгаалалт хүзүүвч заавал хэрэглэх шаардлагатай юу?
2018.08.14 0.0 0
Угтаа бол бамбай булчирхайн хамгаалалт хүзүүвч зүүх нь рентген шинжилгээний үед заавал хэрэглэх ёстой стандарт хамгаалалт гэж үзэж байсан үе бий. Одоо ч хэвээрээ байгаа. Гэвч шүдний эмчилгээний салбарт дижитал рентген оношлогоо нэвтэрсэн нь шинжилгээний явцад ялгарах хорт туяаны ялгаралтыг хангалттай хэмжээнд бууруулж өгсөнөөрөө технологийн дэвшил болсон юм. Үүнтэй холбоотойгоор шүдний эмнэлэгт дижитал рентген зураг авхуулаахад бамбайн хамгаалалт зүүх заавал шаардлагагүй гэж үзэх эмч мэргэжилтнүүдийн тоо өнөө үед өссөөр байна. 
 
Шүдний эмнэлэг дэх рентген зургийн оношлогооны үед баримтлах аюулгүй ажиллагааны стандарт, зохицуулалтууд ч улс орон, бүс нутаг бүрт харилцан ялгаатай байсаар байгаа тул энэ асуудлыг анааралдаа авч нэгдсэн шийдэл удирдамж гаргах шаардлагатай болоод байна. 
 
Бамбай булчирхай гэж юу вэ?
Бамбай булчирхай гэдэг нь хүзүүний хэсэгт байрладаг томоохон хэмжээтэй бөгөөд гадагшлах цоргогүй булчирхай юм. Энэ булчирхай нь Triiodothyronine (T3) ба Thyroxine (T4) гормонуудыг ялгаруулж хүний биеийн бодисын солилцоо ба энергийн зохицуулалтанд оролцдог. Хэрэв Т3 ба Т4 гормонуудын ялгаралт хэвийн хэмжээнээс ихэссэн бол энэ нь зүрхний хэмийг түргэсгэж, суулгалт ба жингийн алдагдалд хүргэнэ. Харин гормонуудын хэмжээ бага бол дээрхийн эсрэгээр зүрхний хэм удааширч, өтгөн хаталт үүсч жингийн илүүдэл болно. Т3 гормон нь цусны урсгалаар дамжиж биеийн бараг бүх эсүүдэд түгээгддэг тул бамбай булчирхайг хорт туяанаас хамгаалах нь ямар чухал болохыг эндээс харж болно. 
 
Рентген туяа хоруу чанартай юу?
Рентген туяанд өртөх нь ялангуяа залуу хүмүүсийн хувьд хорт хавдар үүсгэж болох эрсдэлтэй нь шинжлэх ухааны удаа дараагийн судалгаагаар маш сайн нотлодсон зүйл юм. Рентген туяаны нэг онцлог нь хүний биед хуримтлагддаг бөгөөд биед нэвтэрч байгаа тун болгон нь өмнөх тун дээр нэмэгдэж хор хөнөөл нь ихэсч байдаг. 
Гэсэн хэдий ч шүдний эмчилгээний салбарт рентген оношлогоо нь маш чухал ач холбогдолтой гарцаа байхгүй хийгдэх ёстой аргачлал юм. 
 
Хэдийгээр рентген туяа хор хөнөөлтэй гэж үздэг ч шүдний эмчилгээний явцад өвчтөн болон эмчлэгч эмчид үзүүлж буй эмнэлзүйн ач холбогдол нь уг шинжилгээний аргачлалыг цагаатгах хангалттай шалтгаан болно. Иймд тус шинжилгээний аргачлалыг хэрэглэх нь зүйтэй, харин хэрэглэхдээ ALARA зарчим буюу рентген туяаг аль болох бага хэмжээнд хэрэглэх гэсэн зарчмыг мөрдлөг болгох ёстой. 
 
Иймдээ ч American Thyroid Association (ATA) эмнэлзүйн ямар ажилбар хийхээс хамаарахгүйгээр бамбай булчирхайг рентген туяанд аль болох бага ил гаргах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгдөг. 
2013 онд гаргасан American Thyroid Association (ATA)-н зөвлөмжид бамбай булчирхайг хүзүү толгой орчмын рентген туяанд хамгийн эмзэг мэдрэмтгий эрхтэн болохыг тодорхойлоод рентген туяаны гаралтай хорт хавдар үүсэх өндөр магадлалтайг анхааруулсан байдаг. Бамбай булчирхайд үүссэн асуудал нь хүний бүхий л бие организмыг хамарсан томоохон бэрхшээл дагуулдаг нь нэгэнт тодорхой болсон зүйл юм. 
 
2012 онд Америкийн шүдний эмч нарын холбоо (ADA) шүдний рентген зураг авахдаа бамбайн хамгаалалт заавал хэрэглэж байхыг зөвлөсөн байна. Үүнийг залуу хүмүүст болон насанд хүрэгчдэд аль алинд нь мөрдлөг болгохыг анхааруулжээ. Хэр хэмжээний хор хохирол учруулах нь тодорхой бус байгаа өнөөгийн нөхцөлд шүдний эмч нар аюул ослоос сэргийлэх хамгийн энгийн арга зам нь рентген тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн төхөөрөмжөө дагалдуулж өгөх зааварчилгааг мөрдлөг болгох явдал юм. Игэснээр рентген зургийг илүү аюул осол багатайгаар авах боломжтой гэж ATA зөвлөж байна. 
 
 
 

Tag:рентген шинжилгээ, менежемент, x-ray
Бусад






avatar