“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” шүдний эрүүл мэндийн хөтөлбөр Монгол улсын засгийн газрын хуралдаанаар дэмжигдэн хэрэгжихээр боллоо
2018.08.17 0.0 0

ЭМЯ- Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөл, МШМХ-ы боловсруулсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хүүхдийн шүдний эрүүл мэндийн хөтөлбөр Монгол улсын засгийн газрын хуралдаанаар дэмжигдэн хэрэгжихээр болсон нь Хүүхдийн шүдний эрүүл мэндийн салбарт тэмдэглүүштэй томоохон үйл явдал боллоо.


Тус хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны нийт 725 000 хүүхдийг хамруулж Засгийн газрын төсвийн хөрөнгөөс ирэх 5 жилийн хугацаанд нийт 50 тэрбум төгрөг гарган хэрэгжүүлэхээр болсон байна.


Уг хөтөлбөрийн хэмжээнд дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн 17 ажил хийгдэх бөгөөд үүний үр дүнд 2022 он гэхэд хүүхдийн шүдний цоорлын тархалтыг бууруулах боломж бүрдэнэ гэж урьдчилан төлөвлөж байна.

 


Tag:шүд цоорох өвчин, дотоод үйл явдал
Бусад






avatar