АУ доктор Ж.Цолмон АШУҮИС-н захирлаар томилогдож үүрэгт ажлаа хүлээн авлаа
2018.08.17 0.0 0

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын тушаалаар Эрүүл Мэндийн дэд сайд асан АУ доктор Ж.Цолмон АШУҮИС-н захирлаар томилогдож үүрэгт ажлаа хүлээн аваад байна.

Боловсрол
1992 онд Москвагийн Стоматологийн Их Сургуулийг бакалаврын зэргээр
1995 онд МУИС, гадаад харилцааны сургууль
1996 онд Монгол улсын Анагаах Ухааны их сургуулийг магистрийн зэргээр
1996 онд Бүх Энэтхэгийн АУЭШ хүрээлэнд эрүү нүүрний гажиг заслын мэргэжлээр
1997 онд Япон улсын Токиогийн Анагаах Ухааны Их Сургууль
2003 онд БНСУ-ын Эрүү Нүүрний Гажиг Заслын Твидийн Олон улсын Эрдэм шинжилгээний хүрээлэнд тус тус суралцаж төгссөн бөгөөд
2011 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуульд АУ докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага
1992-1995 онд АУИС-ийн Нүүр Ам Судлалын Тэнхимд багш, эрдэм шинжилгээний ажилтанаар,
1999 -2007 Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнд Гадаад харилцаа, гадаад төслийн ерөнхий зохицуулагч
2005 оноос Орто-Дент сургалт судалгаа Эмчилгээ Оношлогооны төвийн захирал
2007-2012 онд Эрүүл мэндийн дэд сайдын албыг хашиж байсан.
Эрүүл Мэндийн дэд сайдаар ажиллах хугацаанд АШУҮИС-ийн ТУЗ-н даргын албыг давхар хашиж байсан туршлагатай.

АШУҮИС-н захирал АУ доктор Ж.Цолмонгийн цаашдын ажил хөдөлмөрт салбарын хамт олны өмнөөс өндөр амжилт хүсэн ерөөе!

 


Tag:Ж.Цолмон, мэдээ
Бусад






avatar