Нью-Йоркийн Их Сургууль (New York University) анагаахын салбараа сургалтын төлбөргүй болгож байгаагаа зарлалаа
2018.08.19 5.0 0
Нью-Йоркийн Их Сургуулийн Анагаахын сургууль (School of Medicine ) шинээр элсэн орж буй оюутнууд, одоо суралцаж буй оюутнууд, ирээдүйн бүх оюутнууддаа сургалтын төлбөрийг нь тэглэх хэмжээний сургалтын тэтгэлэг олгох болсоноо зарлалаа.
 
Энэ нь сургалтын төлбөргүй болсонтой адил үйл явдал юм. Анагаахын сургуульд элсэн орсон хэн бүхэн санхүүгийн асуудалтай тулгарсан эсэх, сургалтын үзүүлэлт хангалттай эсэх зэрэг харгалзахгүйгээр уг тэтгэлэгт хамрагдах боломжтой гэнэ. Тус сургуулийн энэ жилийн сургалтын төлбөр гэхэд 55 000 ам.доллараас дээш байна. 
 
“Сургалтын төлбөрийн өр хэн бүхний сэтгэлийг зовоодог зүйл учраас энэ салбарт суралцахаас зайлсхийх шалтгаан болдог. Гэтэл тэдэн дунд ирээдүйд хорт хавдарыг эмчлэх суут нэгэн ч байгаа юм билүү” гэж Нью-Йоркийн Их Сургуулийн элсэлтийн асуудал хариуцсан дэд захирал Rafael Rivera, MD, MBA хэлж байна. 
 
Нью-Йоркийн Их Сургуулийн удирдлагууд оюутнуудад байнгын тэтгэлэг олгох хэмжээний тэтгэлгийн сан үүсгэхийн тул 10 гаран жил энэ чиглэлээр эрэлхийлэн идэвхтэй ажилласан байна. 
 
Тус их сургуулийн энэхүү гайхамшигтай санаачилга нь Анагаахын чиглэлийн бусад их сургууль, сургалтын байгууллагууд үлгэр жишээ болохоор сайхан зүйл боллоо гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ ч утгаараа энэ үйл явдлыг анагаах ухааны сургалтанд game-changing paradigm шилжилт боллоо гэж хэн бүхэн дүгнэж байна. 

Tag:гадаад үйл явдал, new york university
Бусад






avatar