Хүүхэд тань "өрөмний өт" шиг хэт дэггүй хөдөлгөөнтэй бол Sleep disorder буюу нойрны эмгэгтэй байж болзошгүй
2018.08.28 0.0 0
Хэрэв хүүхэд тань тогтож сууж чаддаггүй хэт их хөдөлгөөнтэй, ямар нэг юманд хором ч анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй дэггүй байгаа бол энэ нь нойрны эмгэг өөрчлөлттэй холбоотой байж болзошгүй талаар Case Western Reserve University-ийн Анагаахын салбарын судлаачид анхааруулж байна. Тус их сургуулийн судлаачдын шүдний гажиг заслын эмчилгээнд хамрагдаж буй 9-17 насны хүүхдүүд дунд явуулсан судалгаагаар нойрон дундах амьсгалын эмгэгийн тархалт 7% байсан байна. 
 
Энэхүү үзүүлэлт нь судлаачдын төсөөлж байгаагаас өндөр үзүүлэлт бөгөөд хүүхэд багачуудын дундах нойрны эмгэгийн асуудлыг үл тоомсорлох, үзлэгийн явцад олж илрүүлж мэдээлдэггүй байдалтай холбоотой гэж үзэж байна. Шүдний гажиг заслын эмч бол хүүхдийн нойрны эмгэгийг олж илрүүлэхэд хамгийн чухал мэргэжилтэн бөгөөд нойрон дунд амьсгалд саад учруулж буй эрүү нүүрний хөгжлийн согог гажигуудыг эрт илрүүлсэнээр ийм төрлийн эмгэгтэй хүүхдийг нойр зүйн мэргэжилтэнтэй эрт үе шатанд холбож өгөх боломжтой гэлээ. 
 
Нойрны эмгэгийн амсьгалын замын шинж тэмдэг нь амьсгалын хэм алдагдахаас авхуулаад амьсгал тасалдах хүртэл олон хэлбэрээр илэрдэг. Энэ нь насанд хүрэгчдийн хувьд ядрах, цуцах биеийн ерөнхий шинж тэмдэгээр голдуу илэрдэг бол хүүхдүүдэд хэт их хөдөлгөөнтэй, тогтож сууж чаддаггүй дэггүй байдлаар илэрдэг. Судалгааны олон баримт нотолгооноос харахад нойрны эмгэгээс шалтгаалан хэт хөдөлгөөнтэй болсон хүүхдийг анхаарал дутгамшил, дэггүйтлийн хам шинж (attention deficit hyperactivity disorder) эмгэг гэж буруу оношлох нь элбэг байдаг байна.
 
Иймд “Анхаарлын дутмагшил, дэггүйлтийн хам шинж гэж оношлон эмийн эмчилгээ эхлэхээс урьдаар хүүхдийн нойрны эмгэгийг олж илрүүлж энэ чиглэлийн эмчилгээ хийсэн нь дээр” гэж тус Их сургуулийн Шүдний Гажиг Заслын салбарын профессор Martin Palomo, DDS, MSD үзэж байна. 
 
Энэхүү судалгаа нь “Sleep Disordered Breathing in Children Seeking Orthodontic Care,” гарчигтайгаар  American Journal of Orthodontics & Dentofacial Orthopedics сэтгүүл дээр нийтлэгдсэн байна. 

Tag:sleep disorder, судалгааны тойм, ADHD, нойрны эмгэг
Бусад






avatar