Ясны эдийн osseointegration-д нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн чиглэлээр эрдэм шинжилгээний чуулган боллоо
2018.08.29 0.0 0
Имплантын салбарын тэргүүлэгч академик байгууллага Academy of Osseointegration (AO)-ы шүдний импплант эмчилгээний дараах ясны эдийн нөхөн төлжилт, хүчний механик үйлчлэл, салст зөөлөн эдийн эдгэрэлтийн үйл явцын чиглэлээр зохион байгуулсан гурван өдрийн эрдэм шинжилгээний чуулган амжилттай болж өндөрлөлөө. 
 
Зөвхөн тусгай урилга бүхий гишүүдийн энэхүү үйл ажиллагаанд American Association of Oral and Maxillofacial Surgeons (AAOMS), American Academy of Periodontology (AAP), American College of Prosthodontists (ACP) гишүүд болон  шүдний төрөл бүрийн салбарыг хамарсан дэлхийн хэмжээний 70 мэргэжилтнүүд оролцсон байна. 
 
Энэ удаагийн их хурлын гол асуудлыг АНУ-н University of Illinois-ын College of Dentistry-н захирал нэрт профессор Dr. Clark M. Stanford зангидан ажилласан бөгөөд хурлын үйл ажиллагаа 8-р сарын 8-10 өдрүүдэд  Oak Brook Hills Resort-д болжээ. 
Хурлд оролцогсод үндсэн гурван бүлэг буюу Primary Stability and Osseointegration (OI), Inflammation and OI, Systemic Health, Medications and OI бүлгүүдэд хуваагдаж тус тусын хариуцсан чиглэлээр ясны эдийн нөхөн төлжилтөд хэрхэн нөлөөлж байгаа асуудлыг хэлэлцсэн тухай мэдээллээ.
 

Tag:Academy of Osseointegration, osseointegration, гадаад үйл явдал
Бусад






avatar