Шүдний имплантын салбарын нэр хүндтэй Brånemark Osseointegration Award шагналын эзэн тодорлоо
2018.08.31 0.0 0
Энэ жилийн 11 дэх удаагийн Nobel Biocare Brånemark Osseointegration Award-ыг Япон гаралтай Америкийн эрүү нүүрний мэс засалч Dr. Kenji W. Higuchi эрүүний full arch нөхөн сэргээлтэнд зориулсан Trefoil system-ийг зохион бүтээсэн, тус системийн хөгжүүлэлтэнд нь оруулсан хувь нэмрээрээ хүртлээ. 
 
Nobel Biocare Brånemark Osseointegration Award шүдний имплантын салбарын энэхүү нэр хүндтэй шагналыг Osseointegration Foundation (OF)- зүгээс жил бүр шалгаруулж шагнадаг юм. Энэхүү шагналыг олгоходоо тус салбарт оруулсан хувь хүний гавьяа зүтгэл, Osseointegration Foundation-ы үндсэн зорилго болох эрдэм шинжилгээ, боловсрол, сайхан сэтгэлийн өглөг гэсэн гурван үзүүлэлтийг харгалзан шалгаруулдаг. Энэ жилийн шагналт Kenji W. Higuchi эмчийн хувьд энэ гурван чиглэлээр гурвууланд нь жин дарахуйц гавьяа зүтгэлтэй хүн юм. 
 
Имплантын салбарын эцэг гэгдддэг профессор  Per-Ingvar Brånemark-аар хичээл заалгаж имплантын салбарт суралцсан инноватив лидер хүний хувьд Higuchi эмч эмчилгээ үйлчилгээндээ өвчтөний хүсэл зорилгыг эн тэргүүнд тавьдаг. 
 
Хэдийгээр нас өндөр гарсан ч тэрээр өнөөг хүртэл имплантын салбарт шинэ зүйлийг санаачилж турших ажлаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд имплант эмчилгээний шинэ төрлийн шийдлүүдийг боловсруулж өвчтөнүүдийнх нь тоо ч тэр хэрээр тасралтгүй өсөн нэмэгдсээр байна. 
 
Энэ жилийн нэр хүндтэй шагналын эзэн болсоноо сонсоод Dr. Higuchi эмч “Би энэ шагналыг хүртсэн маань маш нэр төрийн хэрэг боллоо. Профессор Брэнмарктай урт хугацаанд ойр дотно ажиллаж байсны хувьд түүний нэрэмжит шагналыг хүртсэндээ маш сэтгэл хангалуун байна” гэж сэтгэгдэлээ илэрхийлсэн байна.
 
АНУ-н Калифорни мужийн Лос Анжелес хотод болж буй Academy of Osseointegration-ы энэ жилийн ээлжит их хурал дээр Osseointegration Foundation-ы Ерөнхийлөгч Dr. Edward Sevetz шагналыг гардуулж өглөө.
 
Өнөөг хүртэл энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн эрдэмтэд:
 
2018 – Kenji Higuchi, DDS, MDSc, PhD
2017 – Steven Eckert, DDS, MS
2016 ‒ Ole Jensen, DMD
2015 ‒ Stephen M. Parel, DDS
2014 ‒ Prof. Tomas Albrektsson
2013 ‒ Daniel Buser, DDS, DMD
2012 ‒ Ulf Lekholm, DDS
2011 ‒ Daniel VanSteenberge, MD, PhD
2010 – George A. Zarb, BChD, DDS, MS
2009 ‒ William R. Laney, DMD, MS
2008 ‒ Per-Ingvar Brånemark, MD, PhD
 
 
 
 
 

Tag:мэдээ, гадаад үйл явдал, acdemy of osseointegration
Бусад






avatar