Ярилцлага: Шүдний гоо сайхны эмчилгээ ба гэрэл зургийн техник аргачлалын талаар
2018.09.04 0.0 0

Dr Pier Carlo Frabboni шүдний имплант ба гоо сайхны эмчилгээний чиглэлээр мэргэшсэн эмч. Шүдний эмчилгээний салбар, фото зургийн мэргэжлийг хэн нэгэн өөр хоорондоо төдийлөн хамааралгүй салбар гэж үздэг байж магадгүй. Гэтэл шүдний салбар тоон технологид шилжиж буй өнөө үед ялангуяа шүдний гоо сайхны эмчилгээний салбар ба гэрэл зургийн мэргэшил нь нэг нэгэнгүйгээрээ байхын аргагүй нягт уялдаатай салбарууд болтлоо хөгжжээ. Dr Pier Carlo Frabboni эмчтэй энэ чиглэлээр хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.


Frabboni эмчээ, та бол шүдний имплантын салбарын мэргэжилтэн төдийгүй шүдний гоо сайхны эмчлгээгээр дагнан мэргэшсэн хүн. Гэтэл одоо шүдний фото зураг авах чиглэлээр сургалт явуулж байна. Яагаад энэ чиглэлийг сонгон хүмүүст заах сэдэл төрөв өө

Би цаг ямагт фото зургийн сонирхолтой байсан хүн. Учир нь миний мэргэшсэн шүдний гоо сайхны эмчилгээний салбар нь фото зургийн мэдлэг чадваргүйгээр байхын аргагүй салбар юм.

Нэг талаар надад фото зураг авах өөрийн бага зэрэг авьяас байгаа ч нөгөө талаар шүдний эмч нарт шүдний зураг авах чиглэлээр юу мэдэх ёстойг зааж сургах хүсэл эрмэлзэл байна. Иймд хэдэн жилийн өмнөөс би энэ чиглэлээр сургалт явуулж эхэлсэн. Гэрэл зургийн салбарын боломж бол өнөөдөр гайхамшигтай өргөн хүрээний зүйл болоод байна.

Таны танилцуулга брошур дээр байгаа “Инээмсэглэлийн архитектур зохиомж бол миний хүсэл тэмүүлэл, бүтээсэн инээмсэглэл бол өгөгдөлийг илэрхийлэх дуу хоолой”, “Би инээмсэглэлийг яг тэр цаг хугацаанд нь бүтээдэг” “Өвчтөний сэтгэлзүйн болон сэтгэл хөдлөлийн ээдрээтэй байдал”гэх мэт эшлэлүүд миний сонирхолыг татлаа. Энэ бүгд яагаад тийм чухлыг тайлбарлаж өгөөч.

Би энэ үгнүүдэд дуртай. Одоогоос 5 юмуу 8 жилийн өмнө би шүдний гоо сайхан нөхөн сэргээх эмчилгээний үед өвчтөнийг эмчлэх замаар бидний бүтээдэг гоо сайхан нь зөвхөн тухайн эмчийн авьяас чадвар эсвэл техникийн гүйцэтгэлтэй хамааралтай зүйл биш болохыг олж мэдсэн юм. Хэн ч шүдийг хэрхэн нөхөн сэргээх техникийн заалгаж сурах боломжтой. Гэхдээ эмчилгээний хамгийн чухал зүйл нь өвчтөний сэтгэлзүй, сэтгэл хөдлөлд хамааралтай асуудал болохыг би ажигласан.  Өвчтөнтэй ажиллах явцад би юу өөрчилж чадах вэ, би түүнд юу өгч чадах вэ, өөрийгөө хүндлэх байдлыг нь дээшлүүлэхэд юугаар туслаж чадах вэ. Энэ асуудал эмчилгээний нэг хэсэг байгаа нь миний энэ эмчилгээнд дурлах хорхойсох шалтгаан болдог юм.

Мэдээж таны хийж байгаа зүйл өвчтөний сайн сайхан амьдралд хувь нэмэр оруулж чадах маш том өөрчлөлтийг бүтээж чадаж байна, Тийм биз?

Тиймээ, Бидний бүтээж байгаа өөрчлөлт бол гайхамшиг. Тухайн хүний амьдрал, нийгмийн харилцаанд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Учир нь эмчилгээ авсан хүмүүс өөртөө маш итгэлтэй болдог.
Би надад итгэж намайг зорьж ирж шинэ инээмсэглэл бүтээлгэхээр ирж буй өвчтөнүүдтэйгээ ажиллах дуртай. Ингэж ирсэн хүмүүсийн инээмсэглэл зөвхөн нүүрэн дээр илрэх өнгөц зүйл биш юм. Энэ инээмсэглэл зүрх сэтгэлийн инээмсэглэл болдог. Би өвчтөнүүдийнхээ амьдралд нөлөөлж чадах ямар өөрчлөлтийг тэдэнд өгч чадах вэ гэвэл тэдний сэтгэлийн гүнд нуугдсан инээмсэглэлийг нээж гаргаж өгөх явдал юм.

Тийм болохоор танай эмнэлэг зөвхөн smile design чиглэлээр төвлөрөн ажилладаг уу?

Үгүй, би өвчтөнүүддээ амны хөндийн болон тулгуур эдийн гоо сайхны үйлчилгээг иж бүрнээр үзүүлдэг. Нүүрний гоо сайхны чиглэлээр өөр хоорондоо ялгаатай төрөл бүрийн тусламж санал болгодог. Би амны хөндийн гоо сайны чиглэлд голлон анхаарлаа хандуулдаг төдийгүй гоо сайхны мэс засалч, шүдний гажиг заслын эмч нартай бас хамтран ажилладаг. Иймд шүдний гоо сайхны чиглэлээр мэргэшсэн, иж бүрэн үйлчилгээ үзүүлэх багтай гэж ойлгож болно.

Сүүлийн үед шүдний салбарын мэргэжилтнүүд томоохон ажилбар дээр салбар дотроо өөр хоорондоо хамтарч нэг багаар ажиллах нь зөв юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна гэж би ойлгоод байгаа. Энэ чиглэлээр өөрийн чинь нэвтрүүлж буй шинэ санал санаачлага байна уу?

Бид өөр хоорондоо хамтран багаар ажиллах хэрэгцээ шаардлага байсаар байна. Шүдний гоо сайхны мэргэшсэн эмчийн хувьд бас энэ салбарт төрөл бүрийн зүйл хийж байдаг эмч хүний хувьд би  Dr Christian Coachman эмчийг энэ салбарт өвчөтнтэй ажиллах сэтгэлзүй, сэтгэл хөдлөлийн чиг хандлага гаргаж ирсэнээрээ шинэ үеийг эхлүүлсэн хүн гэж үздэг. Энэ нь эмчилгээний төлөвлөгөө боловсруулахдаа зөвхөн эмч нарын хүрээнд биш өвчтөнтэй бас хамтран ажиллах явдал юм. Би олон салбар хоорондын болон салбар дотоодын хамтын ажиллагаа чухал гэж үздэг. Иймд хийж буй ажлынхаа үр дүнг гайхамшигтай байлгахын тулд шүдний эмч нар өөр хоорондоо хамтран ажиллах нь чухал.

Италид гэхэд шүдний эмч нарын дийлэнх хэсэг фото зураг ашиглах замаар дижитал программ хангамж дээр гоо сайхны хэрэгсэл ашиглан  өөрсдийнхөө ажилбарыг илүү хялбар болгож болно гэдгийг мэдэхгүй байгаа нь элбэг. Би сургалт явуулж байхдаа фото зураг ашиглан эмчилгээний төлөвлөгөөгөө боловсруулдаг эмч нар хэр байхааг тандахад ердөө 10 хувь нь л байдаг. Энэ нөхцөл байдал нь энэ төрлийн мэдлэг мэдээллийг түгээх маш өргөн хүрээний эрэлт хэрэгцээ байгааг харуулж байна.

Шүдний эмч нар шүдний гоо сайхны нөхөн сэргээлтэнд ашиглагдаг ямар ямар төхөөрөмж, зэмсэгүүд программ хангамж байгааг ядахдаа үзээд мэдээд авчих нь маш чухал. Өвчтөнд амны хөндийд гарч буй өөрчлөлтийг шууд үзүүлж харуулах нь эмчилгээний чанарыг дараагийн шинэ түшинд аваачина. Өнөөгийн программ хангамжийн тусламжтайгаар шүдний эмчилгээ дөнгөж эхлэж байгаа ч ирээдүйд ямар төлөв байдалтай болохыг 90 хувь урьдчилан харуулж чаддаг болсон үнэхээр гайхамшиг.

Таны сургалтанд суухын тулд гэрэл зургийн техникийн тухай суурь мэдлэгтэй байх шаардлагатай юу?

Мэдээж гэрэл зургийн анхдагч мэдэгдэхүүнтэй байх нь сайн хэрэг. Гэхдээ заавал ийм байх ёстой гэж шаардахгүй. Би эхлээд камераа яаж тохируулах ёстойгоос эхлэж гэрэл зургийн тухай бага зэрэг суурь мэдлэг өгдөг. 2 өдрийн дараа гэхэд л эмч сайн чанарын зураг авах чадвартай болсон байна.

Өөрт тань ерөнхий гэрэл зургийн арга аргачлалын талаар ганц өдрийн сургалт явуулах сонирхол бий юу? Та шүдний салбараас гадна өөр чиглэлээр зураг авдаг уу?

Би шүдний эмчилгээний салбарын гэрэл зураг дээр голлон ажилладаг. Гэхдээ саяхнаас шүдний эмнэлгийн оффис чиглэлээр зураг авдаг болсон. Энэ нь шүдний эмч нарт зөвхөн шүдний эмнэлгээ яаж гоё сайхан харагдуулах талаар туслах зорилгоор юм.

Архитектур болон дизайны чиглэлийн бас зураг авдаг. Боломж бололцоо хэзээ ямагт байдаг. Иймд яагаад шүдний эмч нарт зориулсан ганц өдрийн сургалт зохион байгуулж болохгүй гэж, Тийм үү

Ярилцсанд баярлалаа

 

 

 


Tag:photography, шүдний гоо сайхны эмчилгээ, эстетик, Ярилцлага
Бусад






avatar