HU-FRIEDY WATERLINE FILTER үзлэгийн креслын усыг халдваргүй, байнга цэвэр байлгана
2018.09.06 0.0 0
Hu-Friedy фирмийг шүдний халдвар хамгааллын чиглэлийн материал тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, тус салбартаа дэлхийн тэргүүлэгч лидерүүдийн нэг гэдгээр нь бид мэднэ. 
Тэгвэл тус фирм өнөөдөр шүдний үзлэгийн креслийн усны шугамын халдвар хамгааллын чиглэлээр HU-FRIEDY WATERLINE FILTER инноваци шингээсэн бүтээгдэхүүнээ гаргаж байгаагаа зарлалаа. 
 
“Шүдний үзлэгийн креслийн усны шугам гэдэг нь халдвар хамгааллын арга хэмжээг цаг тухайд нь авч байхгүй бол нян бактери үржих таатай орчин болдог. Гэтэл уламжлалт waterline filter-үүд буюу усны шугамын шүүлтүүрүүд нь суулгахад түвэгтэй, суулгасны дараа арчилах гэж бөөн дарамт болдог бөгөөд салгаж авахад хэцүү байдаг зэргээрээ бэрхшээл учруулдаг байсан. Тэгвэл бид энэ асуудлыг шийдэж чадсан, ажилтан ажиллагсадаас хүч чадал бага шаардсан бүтээгдэхүүн гаргаж чадлаа” гэж Hu-Friedy-н дэд ерөнхийлөгч Jennifer Naylor хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. 
 
HU-FRIEDY WATERLINE FILTER нь усны шугам дахь нянгийн хэмжээг  200 CFU/mL болон түүнээс доош түвшинд барьдаг бол Америкийн CDC байгууллагаас гаргасан стандартад шүдний үзлэгийн креслийн усны шугамын нянгийн түвшин 500 CFU/mL байхыг хүлээн зөвшөөрдөг. 
 
Энэхүү шүүлтүүрийг суулгахад ердөө 5 минут зарцуулах бөгөөд нэгэнт суулгасан бол өдөр тутмын, долоо хоног тутмын, сар тутмын зэрэг арчилгаа хийх шаардлагагүй гэнэ. Энэ  waterline filter нь тодорхой хугацааны давтамжтайгаар цэвэрлэгээ хийх  VistaTab™, өдөр тутам зайлах зориулалттай  VistaClean™ бодисуудыг ашиглахыг зөвлөдөг байна. 
 
 
 
 
 
 
 

Tag:креслийн усны шугам, infection control, халдвар хамгаалал
Бусад






avatar