FDI World Dental Congress 2018 шүдний салбарын эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг Өмнөд Америкийн зүг хандууллаа
2018.09.09 0.0 0
BUENOS AIRES, Argentina: Анхны их хурал зохион байгуулагдсанаас хойш 30 жилийн дараа FDI World Dental Congress (WDC) их хурал Buenos Aires хотод дахин эргэж ирлээ. Хэдийгээр тэр цагаас хойш 30 жил өнгөрсөн ч FDI-н их хурлын үндсэн зорилго тэр хэвээрээ өнөөг хүртэл үргэлжилж шүдний салбарын эмч мэргэжилтнүүдийн хамгийн их хүсэн хүлээсэн үйл явдал хэвээрээ байна. 
 
Их хурлын эхний өдрийн арга хэмжээ өндөрлөсний дараа их хуралд оролцож буй зочид төлөөлөгчид, үйлдвэр хулдалдааны салбарын төлөөлөгчид La Rural зочид буудалд хуран цаглаж Их хурлын албан ёсны нээлтийн ажиллагаанд оролцлоо. Хурлын төлөөлөгчдийн халуун алга ташилтын дунд FDI ерөнхийлөгч Dr. Kathryn Kell индэрт гарч ирж ойр орчмын бүс нутгаас төдийгүй алс холоос тус их хурлыг зорин хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүллээ. 
 
“Бид бүгдээрээ FDI-н дэлхийн өнцөг булан бүрийг тархан хамарсан өргөн сүлжээний нэгээхэн хэсэг байж дэлхий даяар хүн ардын энх тунх сайн сайхан амьдралыг улам сайжруулахаар хичээн ажилллаж байна. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд FDI-ийн өмнөөс талархалаа илэрхийлье” гэж тэрээр мэндчилллээ.
 
Аргентиний Шүдний Холбооны ерөнхийлөгч Dr. Guillermo Rivero хэлсэн үгэндээ ”Их хурлын шинжлэх ухааны хөтөлбөр гайхамшигтай өгөн хүрээг хамарсан бөгөөд хуралд оролцож байгаа хэн бүхэн ямар нэг шинэ зүйлийг суралцаж өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлэх боломжийг олгож байна” гэлээ.  Мөн тэрээр FDI World Dental Congress (WDC) зэрэг арга хэмжээний ач холбогдол нь шинэ тутам хөгжиж буй Аргетин зэрэг орны хувьд маш чухал болохыг цохон тэмдэглэлээ. 
 
Истанбул хотод төвтэй Evronas events компаний тусламжтайгаар Аргентиний Шүдний Холбооны зохион байгуулж буй энэ удаагийн Их хуралд дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган шүдний эмч мэргэжилтнүүд хуран цуглаад байна. Их хурлын хөтөлбөрт 160 гаран илтгэл хэлэлцүүлэгдсэн ба илтгэл, хэлэлцүүлэгүүдийн зэрэгцээ шүдний салбарын дэлхийн шилдэг үйлдвэрлэгчид үзэсгэлэн худалдаа зохион байгуулж хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн инновациа дэлгэн үзүүллээ. 
 
106 дахь удаагийн FDI World Dental Congress Аргентин улсын нийслэл Buenos Aires хотод 9-р сарын 5-8 өдрүүдэд боллоо. 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 


Tag:FDI, гадаад үйл явдал, World Dental Congress
Бусад






avatar