Окаяама Их Сургуулийн судлаачид зажлуурын булчингийн үйл ажиллагаа ба шүдний холбоосын үрэвслийн хамаарлыг тогтоолоо
2018.09.11 0.0 0
Окаяама Их Сургуулийн судлаачдын зажлах үед хийгддэг зажлуурын masseter булчингийн санамсаргүй хөдөлгөөн нь шүдний холбоос эдийн өвчин periodontitis-н хүндрэлийн шалтгаан болж байгааг илрүүлсэн судалгааны өгүүлэл Archives of Oral Biology сэтгүүлд нийтлэгдсэн байна. 
 
Periodontitis гэдэг нь буйлны үрэвсэлээс эхлэж шүдний эргэн тойрны холбоос эдийг гэмтээж, эрүүний ясыг сүйтгэж улмаар шүд унах шалтгаан болдог даамжирсан явцтай өвчин юм. Тэгвэл энэ удаа судлаачид шүдний холбоос эдийн үрэвсэлт өвчин ба хүний зажлуурын хамгийн том булчин болох masseter булчингийн хоорондын хамаарлыг судалсан байна. Ер нь бол шүд хавирах эмгэг буюу бруксизм нь шүдний холбоос эдийн эмгэгтэй ямар нэг байдлаар хамааралтай байдаг ч шалтгаан нь тодорхой бус. Энэ асуудлыг тодруулах үүднээс Окаяма Их Сургуулийн проф Шого Минаги ба Сейя Като эмч нар masseter булчингийн үйл ажиллагааг нэгд нэгэнгүй дэлгэрэнгүй судалсны үндсэн дээр булчингийн санамсаргүй хийгддэг нэг төрлийн хөдөлгөөн нь үйлийн бус байдалтай шүд хавиралтыг үүсгэж улмаар шүдний холбоос эдийн үрэвсэлийн хэр хүнд хөнгөн явцтай явагдахад нөлөөлдөг болохыг тогтоогоод байна. 
 
Шүд хавирах эмгэг нь хүний сэрүүн үед, унтаж байхад ч явагдаж байдаг. Иймд судалгаанд хамрагдсан хүмүүсийг хангалттай урт хугацаанд өдөр ба шөнийн турш булчингийн үйл ажиллагааг судалсан байна. Судалгаанд нийт 31 хүн авсаны 16 нь хөнгөн хэлбэрийн холбоосын үрэвсэлтэй (‘NMP’ бүлэг) бол 15 нь хүндэвтэр болох хүнд хэлбэрийн холбоосын үрэвсэлтэй (‘MSP’ бүлэг) байжээ.
 
Судалгаагаар NMP ба MSP бүлгийн хооронд masseter булчингийн үйл ажиллагаа хангалттай ялгаатай байсан бөгөөд MSP бүлгийн өвчтөнүүд дунд үйлийн бус байдалтай булчингийн чичрэх хөдөлгөөн нөгөө бүлгээс илүү урт хугацаатай байсан байна. Энэ нь өвчтөн сэрүүн байхад эсвэл унтаж байхад ч аль алинд нь адил байлаа. 
 
Судлаачид судалгааны дүгнэлт хэсэгт masseter булчингийн үйл ажиллагааны төлөв байдал шүдний холбоос эдийн өвчний хүндрэлд нөлөөлж байгаа нь тодорхой байгаа ч энэхүү судалгааны хүрээнд авсан баримтанд тулгуурлан шүд хавирах эмгэг бурксизм нь холбоос эдийн үрэвсэлийн шалтгаан болдог гэж шууд дүгнэхэд эрт байна гэж тайлбарласан байлаа. Үүнд зарим нэг судалгааны хязгаарлагдмал нөхцөл байдал нөлөөлж байгаа нь шүд авхуулсан байдал, өвчтөн авагддаг шүдэлбэр зүүдэг зэргийг судалгааны үзүүлэлтэнд нэгтгэж тооцоолоогүй байал гэсэн байна. 
 
 
 
 
 
 
 
 
 

Tag:masseter булчин, шүдний холбоосын үрэвсэл, судалгааны тойм
Бусад






avatar