“Act on Mouth Health” уриан дор 2019 оны Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдрийн нээлтийн ажиллагаа боллоо
2018.09.11 0.0 0
FDI-аас жил бүр зохион байгуулдаг Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдөр (WOHD) арга хэмжээ нь амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг дэлхий даяар сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой үйл ажиллагаа юм. Энэ чиглэлээр жил бүрийн 3 сарын 20 өдөр зохион байгуулдаг орон нутгийн, бүс нутгийн, үндэсний хэмжээний, дэлхий дахины арга хэмжээнүүд нь нийлээд шүдний эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн хамт олны дуу хоолойг дэлхийн хэмжээн хүргэж цууриатуулдаг ач холбогдолтой. 2019 оны Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдөр (WOHD)-ийн нээлтийн ажиллагаа World Dental Congress-ийн үеэр Аргентийн улсын нийслэл Буенос Айрес хотод боллоо. 
 
Энэ жилийн арга хэмжээний уриа нь “Say Ahh: Act on Mouth Health” бөгөөд хувь хүн бүр амны хөндийн эрүүл мэндийн төлөө ямар нэгэн зүйлийг тусгайлан хийснээр биеийн эрүүл мэнддээ хувь нэмрээ оруулах болохыг тусгаж өгсөн байна. Хувь хүнийг ийнхүү уриалахын зэрэгцээгээр мэргэжлийн хамт олныг олон нийтэд эрүүл ахуй урьдчилан сэргийлэлтийн талаар мэдлэг мэдээлэл олгох замаар амны хөндийн эрүүл мэндийг дэмжиж ажиллахыг бас уриалж байна. 
 
WOHD 2019 оны нээлтийн ажиллагааны үеэр 2018 оны WOHD арга хэмжээнд идэхтэй оролцосон хүмүүст шагнал гардууллаа. 
 
2018 оны шагналтнуудаар:
Боловсролын үйл ажиллагаагаараа: Танзаны Шүдний Холбоо
Медиа компанит ажлаараа: Австралийн Шүдний Холбоо
Хамгийн идэвхтэй үйл ажиллагаагаар: Тунисийн Шүдний Холбоо
Хамгийн идэвхтэй сошиал медиа үйл ажиллагаагаар: Лебанесийн Оюутны Холбоо шалгарсан байна. 

Tag:амны хөндийн эрүүл мэндийн өдөр, мэдээ, FDI, wohd
Бусад






avatar