Эмэгтэй шүдний эмч нарын чуулга уулзалт FDI Women Dentists Worldwide Forum боллоо
2018.09.13 0.0 0
FDI World Dental Congress Их хурлын үеэр буюу 9-р сарын 7-ы өдөр FDI Women Dentists Worldwide Forum зохион байгуулагдлаа. Энэ удаагийн чуулга уулзалтын уриа нь “Leading technologies—Impact of knowledge to clinical practice” байсан байна. 
 
Хурлын даргаар ажилласан Women Dentists Worldwide байгууллагын дарга Dr. Vesna Barac-Furtinger хэлсэн үгэндээ  FDI Women Dentists Worldwide байгууллага нь олон улс орнуудыг хамруулан үндэсний арга хэмжээнүүдийг зохион байгуулан эмэгтэй шүдний эмч нарын ажлын нөхцөл байдын талаархи мэдээ мэдээллийг цуглуулан ажилладгийг тайлбарлаад өнөөг хүртэл шүдний эмч нарын дунд хүйсээс шалтгаалсан тэгш буй байдал бодитоор оршин байгааг анхаарууллаа. 
 
Хурлын үйл ажиллагаанд FDI-н Ерөнхийлөгч Dr. Kathryn Kell тусгайлан оролцосон нь тэрээр он удаан жилийн турш Women Dentists Worldwide санаачлагыг дэмжин ажиллаж байгаа шүдний эмч хүн юм. 
 
Их хуралд Туркийн Hacettepe University-н профессор Dr. Nermin Yamalik “Evidence based dentistry (EBD) and critical thinking.”, Словакийн Slovak Medical University багш Dr. Simona Dianiskova “Digitalisation in orthodontic practice”, БНСУ-н Америкийн board-certified гажиг засалч Dr. Jina Lee Linton “3D digital—CCO System, scale up in orthodontics.” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн байна. 
 
 

Tag:FDI, мэдээ, Women Dentists Worldwide
Бусад






avatar