АНУ-н Орландо хотод Dentsply Sirona World 2018 боллоо
2018.09.16 0.0 0
Шүдний салбарын дэлхийн шилдэг үйлдвэрлэгч, инноватив Dentsply Sirona корпорацийн Dentsply Sirona World 2018 арга хэмжээ АНУ-ын Орландо хотын Rosen Shingle Creek резортод 9-р сарын 13-15 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ улаагийн арга хэмжээнд дэлхийн шилдэг мэргэжилтнүүд хуран цуглаж хамгийн сүүлийн үеийн трэнд сэдвүүдээр өргөн хүрээний лекц, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 
 
Үзэсгэлэн яармаг дээр Dentsply Sirona корпораци хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн инновациа дэлгэн үзүүлсэний нэг нь хувь хүнд тусгайлан зориулсан имплантын шийдэл Azento байлаа. Azento имплантын багцад  тухайн эмнэлзүйн тохиолдол бүрт зориулсан мэс заслын болон шүдэлбэр эмчилгээний төлөвлөгөө, эмчилгээнд шаардлагатай бүх багаж хэрэгсэл хамтдаа багтдагаараа онцлог юм байна. Энэхүү шинэ төрлийн имплант бүтээгдэхүүний шийдлийг АНУ-н хэмжээнд 2018 оны 9-р сараас нэвтрүүлж байгаа бол Европын хэмжээнд ирэх 2019 оноос худалдан авах боломжтой болох гэнэ. 
 
Dentsply Sirona World 2018 арга хэмжээнд дэлхийд нэртэй 100 илтгэгч оролцсон бөгөөд илтгэг нарын жагсаалтанд Don Khouri, Dr. Sarah Jockin, Dr. George Bruder, Dr. Tarun Agarwal, Dr. Mike Skramstad, Jay Black, Dr. Mona Patel, Dr. Adriano Araujo, Heidi Arndt болон Dr. Lori Trost нарын алдартнууд байлаа. 
 
Нээлтийн ажиллагааны энтэртайнмент хөтөлбөрт нэрт зохиолч, Пулитцерийн шагналт  Doris Kearns Goodwin зочин илтгэгчээр, Jim Gaffigan өөрийн stand-up comedy үзүүлбэрээ толилуулсан ба Katy Perry концертийн хөтөлбөрөөр оролцлоо. 
 
“Бид энэхүү арга хэмжээндээ шүдний эмч нар, шүдний техникчид, дилер компаниудын төлөөлөл, хамтран ажилагсадаа нүүр бардам урьж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэж Dentsply Sirona-ын маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Ingo Zimmer сэтгэгдэлээ илэрхийлээ. 
 
 
 
 

The General Session at #DentsplySironaWorld 2018. Just wow!


Tag:dentsply sirona, мэдээ
Бусад






avatar