Glide path preparation хийхэд аль file хамгийн шилдэг нь вэ?
2018.09.16 0.0 0
Эмнэлзүйн практикт WaveOne файлын системийг ашиглахдаа сувгийг өргөсгөхийн өмнө glide path бэлтгэдэг. Тэгвэл glide path бэлтгэх зориулалтын ProGlider, PathFile, K-file гэсэн 3 системийг харьцуулсан судалгааны үр дүн  BMC Oral Health сэтгүүлд нийтлэгдсэн байна. 
“ProGlider нь WaveOne файлтай хамтад нь ашиглахад нөгөө хоёр систем буюу PathFile, K-file-аас цаг хугацаа хэмнэх, canal transportation үүсгэхгүй байх зэрэг сайн талтай байна” гэж судалгааны багийн ахлагч Nanjing Medical University School of Stomatology-н conservative dentistry and endodontics тэнхмийн судлаач Linxia Zheng үзэж байна. 
 
Суваг хэлбэржүүлэлт
 
WaveOne (Dentsply Sirona) нь сувгийг эхлэлээс төгсгөл хүртэл хэлбэржүүлэх зориулалт бүхий reciprocating system юм. Судлаачид тус системийг тахийлт нугаралт болон торсион хүчний нөлөөг сайн тэсвэрлэдэг болохыг цохон тэмдэглэсэн байсан ч энэхүү судалгаанаас өмнө хийгдсэн судалгаануудад
  • Тахир сувагт ажиллахад мэдэгдэхүйц canal transportation үүсгэдэг
  • Сувгийн оройн нүхлүү илүү их үйрмэг хог чихдэг нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг гэсэн байдаг. 
Сувгийн оройн амсарлуу чихэгдсэн сувгийн хананы үйрмэг хог нь эмчилгээний дараа өвдөлт өгөх, үрэвсэл үүсэх төдийгүй сурвалжийн оройн холбоосын үрэвсэлийн шалтгаан болно. Glide path  үүсгэх гэдэг нь сувгийн амсараас сувгийн оройн физиологийн нүх хүртэл нэгэн жигд үргэлжлэх цооног гаргах ажилбар юм. 
PathFile буюу олон файлын иж бүрдэл систем ба ProGlider ганц файлын систем нь никель-титан зэмсэгийн ангилалд хамаарах бол K-File нь зэвэрдэггүй ган зэмсэгт хамаарна. Энэ гурван зэмсэг гурвуулаа Dentsply Sirona-д үйлдэрлэгдсэн. 
 
Судалгаанд судлаачид canal transportation-ы хэмжээ, сувгийн өргөсгөсөн хэмжээ, сувгийн оройн нүхээр гарсан хог хаягдал, тахир сувагт ажиллах хугацаа гэсэн үзүүлэлтүүдийг 3 систем тус бүрт харьцуулсан ба мэс заслын заалтаар авхуулсан эрүүний нэгдүгээр бага араа шүдний мезиал 60 сувагт glide path үүсгэн туршжээ. 
 
Судалгааны үр дүнгээс харахад ProGlider ба PathFile бүлэг нь K-file бүлэгтэй харьцуулахад canal transportation үүсгэх нь бага (p < 0.05), ProGlider бүлэг нь нөгөө хоёр бүлгээсээ сувгийн өргөсгөх хэмжээ хамаагүй илүү (p < 0.05)  байсан байна. (Хүснэгтээс харах)
 
Тахир сувагт ажиллах хугацаа ба сувгийн оройн нүхээр гарсан хог хаягдлын хувьд:
  • ProGlider бүлэг хамгийн түргэн ажилбар гүйцэтгэсэн бол K-file хамгийн удаан
  • ProGlider ба PathFile хамгийн бага хог чихсэн бол K-file хамгийн их байсан байна  (p < 0.05).
 
 
 
 
 
 
 
 

Tag:waveone, эмнэлзүйн практик, Endodontic insight, сувгийн эмчилгээ
Бусад






avatar