Ямар CAD/CAM нөхөн сэргээх материал хамгийн хатуу бөгөөд бат бөх вэ?
2018.09.17 0.0 0
CAD/CAM технологиор хийгдэх шүдэлбэрийн нөхөн сэргээлтэнд эмч нар хамгийн хатуу, бат бөх тэсвэртэй материалыг сонгохыг хичээдэг. Гэвч хамгийн бат бөх материал аль нь вэ?
Тэгвэл АНУ-н Henry M. Goldman School of Dental Medicine Их Сургуулийн судлаачдын International Association for Dental Research (IADR)-н ээлжит чуулган дээр тавьсан илтгэлээс товчлон танилцуулъя. 
 
Хугарал (хагарал)-ыг тэсвэрлэх чанар (Fracture resistance)
Шүдний материалын хувьд Fracture resistance шинж чанар гэдэг маш чухал зүйл юм. Шүдний материал үйлдвэрлэгчид материалынхаа чанарыг тогтмол шинэчлэн сайжруулж байдаг тул хэдэн жилийн өмнө хийгдсэн судалгааны үр дүн өнөөгийн материалын чанартай нийцэх нь ховор гэдгийг судлаачид анхааруулж байна. 
Иймд судлаачид шүд нөхөн сэргээх салбарт өргөн ашиглагддаг 5 төрлийн материалд давтамжтай ачаалал (cyclic loading) өгөх замаар бат бөх чанарыг судалсан байна. 
Эдгээр материалуудад:
  • Lava Ultimate Restorative (3M ESPE)
  • IPS Empress CAD (Ivoclar Vivadent)
  • Enamic (Vita)
  • PS e.max CAD (Ivoclar Vivadent)
  • Cerasmart (GC America)
 
Судлаачид дээрх 5 төрлийн материал тус бүрээс судалгаанд 30 ширхэг блок авч туршжээ.Тэгш өнцөгт блокын ачаалал өгөхгүй талд 0.5-1 мм-ийн гүнтэй, 0.5 мм өргөнтэй хэрчлээс гаргаад материал тус бүрээс 10, арван блок сонгон авч статик төлөв байдлыг туршилт (ачаалал өгөхгүй), 100к давтамжтай ачаалал өгөх, 200к давтамжтай ачаалал өгөх сорилуудаар туршсан байна. 
 
Давтамжтай ачааллын туршилтыг тусгай зориулалтын машин дээр дээд ачаалал нь 1 Hz-ийн давтамж дээр дээд тал нь 40N ачаалал өгч энэ туршилтанд тэсч гарсан блокуудыг ердийн сорил гүйцэтгэх машин дээр 3 цэгийн уян харимхайн сорилд оруулж хугарлыг тэсвэрлэх чадварыг "single-edge-precracked-beam” аргачлалаар туршжээ. 
 
Туршилтын үр дүнгээс харахад Cerasmart ба Lava Ultimate материалууд өндөр давтамжийн ачаалал өгсөний дараа хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан бол e.max CAD материал 100к давтамж дээр хамгийн өндөр үзүүлэлттэй байснаа 200к давтамж дээр үзүүлэлт нь мэдэгдэхүйц багассаныг график дээр харуулсан байна. Enamic материалын хувьд ачаалал өгсөн ба стстик төлөв байдлуудын хооронд мэдэгдэхүйц ялгаа байхгүй байна. 
 
Судлаачид дүгнэлт хэсэгтээ дээрх 5 төрлийн материалуудаас  IPS e.max CAD (Ivoclar Vivadent) материал хугарал(хагарал)-ыг тэсвэрлэх чанар хамгийн өндөр үзүүлэлттэй байгааг дурдсан байна. 
Гэвч судлаачид энэ нь тэдний энэ чиглэлийн анхны ажил болохыг дурдаад zirconia материалын бат бөх чанарын чиглэлээр хийх судалгааны ажлаа цаашид улам илүү нарийвчлан тодорхой болгохоо амлалаа. 
 
 
 
 
 

Tag:эмнэлзүйн практик, IPS Empress CAD, cadcam
Бусад






avatar