Пакистаны ерөнхийлөгчөөр шүдний гажиг заслын эмч сонгогдлоо
2018.09.23 0.0 0
Энэ 9 сарын 4-ы өдөр Пакистан улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар шүдний гажиг заслын эмч (otrthodontist) Arif Alvi, BDS, MS, MSD өрсөлдөгчдөө ялж тус улсын 13 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрээр Пакистан улсын одоогийн эрх баригч намын үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй тус улсын Ерөнхий сайд Imran Khan-ы хамтрагч гэдгээрээ олонд танигдсан нэр хүндтэй улс төрч юм. 
 
Тэрээр American Board of Orthodontics-ын дипломат цолыг 1995 онд хүртсэн тус улсын анхны шүдний гажиг заслын эмч бөгөөд Пакистаны Шүдний Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тус байгууллагын мөн үүсгэн байгуулагчдын нэг. Түүний улс төрийн карьер одоогоос 50-аад жилийн өмнө коллежийн оюутан байхаас эхэлжээ. 
 
1975 онд Мичиганы Их Сургуульд мастерийн зэрэг хамгаалж байсан ба University of the Pacific Arthur A. Dugoni School of Dentistry-д 1984 онд суралцаж байсан түүхтэй. 
 
Тэрээр удам дамжсан шүдний эмч бөгөөд аав Dr. Habib ur Rehman Elahi Alvi нь Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неругийн шүдний эмчээр ажиллаж байсан ба Энэтхэг Пакистаны хуваагдлын дараа Пакистан улсад нүүж ирсэн байна. Одоогоор түүний охин Radhia Alvi Sumar, BDS түүний мэргэжлийг өвлөн хүүхдийн шүдний эмчээр дагнан ажиллаж байгаа гэнэ. 
 
 
 
 

Tag:мэдээ
Бусад






avatar