Шүдний эмчилгээний салбар дахь Platelet-Rich Fibrin Therapy (PRF)-н хөгжлийн чиг хандлага
2018.09.23 0.0 0
Шархны эдгэрэлт гэдэг нь өөртөө эсийн ялгаран хөгжлөөс авхуулаад төрөл бүрийн химийн сигналууд эсийн гадна матрикс гэмтсэн эдийг засаж хэвэнд нь оуулах хүртэл маш олон зүйлсийг нэгтгэсэн иж бүрэн, нарийн түвэгтэй процесс юм. Шархны эдгэрэлтэнд цусны platelet буюу ялтас маш чухал үүрэгтэй оролцдог нь эдийн биологийн тулгуур ойлголтуудын нэг юм. 
 
Цусны platelet ялтаснаас шархны эдгэрэлтэнд маш чухал үүрэгтэй төрөл бүрийн өсөлтийн факторууд (growth factors) ялгарч эсийн ялгаран хөгжил, эдийн нөхөн төлжитөнд оролцож байдаг. 
 
Тэгвэл сүүлийн жилүүдэд эдийн инженерчлэлийн чиглэлээр шүдний салбарт гарч буй үсрэнгүй хөгжил инновацийн шинэ чиг хандлага нь цусны platelet ялтаснаас хөгжүүлсэн (1) platelet-rich plasma (PRP) ба (2) platelet-rich fibrin (PRF) эмчилгээний аргачлалууд юм. 
 
Platelet-rich plasma (PRP)-г 1997 онд анх Whitman et al амны хөндийн мэс ажилбарын дараа ашиглах байдлаар танилцуулсан бол 2001 онд Dohan et al нар PRP-н дараагийн шат platelet-rich fibrin (PRF)-г хөгжүүлэн гаргаж авсан. 
 
Platelet-rich fibrin (PRF) нь өөртөө дараах цитокинуудыг агуулдаг:
 
* Transforming growth factor-β
* Platelet-derived growth factor
* Vascular endothelial growth factor
* Insulin growth factor-1
* Fibroblast growth factor
* Epidermal growth factor.
 
Platelet-Rich Fibrin Therapy шүдний салбарт
 
Шүдний холбоос эдийн нөхөн сэргээлт
Growth factor-уудыг шүдний холбоос эдэд шууд ашигласнаар холбоос эдийн нөхөн сэргэлт болон эдгэрэлт үлэмж сайжирдаг болох нь тогтоогдсон. Yuchao et al нарын судлаачдын тогтоосноор PRF агуулсан grafting материалууд нь шүдний тулгуур эдийн эмчилгээнд ясны эдийн нөхөн сэргээлтийг сайжруулж байсан байна. PRF-ийг мөн guided bone regeneration ажилбарын үед уусдаг мембраны зорилгоор ашиглаж ясны эдээс ашигтай эсүүд гадагшилахаас урьдчилан сэргийлдэг. 
 
Sinus lift мэс засал
Хоншоорын ясны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шүдний имплант эмчилгээний үед хоншоорын дайвар хөндийн ханыг өргөх мэс ажилбарыг хийдэг. Хамгийн анхны энэ төрлийн мэс заслын технологийг Boyne ба James нар 1980-аад оны үед хөгжүүлж эхэлсэн бол Tatum et al. нар PRF-ийг энэ мэс заслын технологид нэмж өгсөн байдаг. 
 
Буйлны шамралт
Шүдний шамарсан буйлыг нөхөн сэргээх мэс засал нь шүдний тулгуур эдийн чиглэлээр хийгддэг шалгарсан аргуудын нэг юм. Тэгвэл энэ мэс засалд PRF-ийг ашиглах болсоноор мэс заслын үр дүнг илүү сайжруулж мэс заслын арга техникийн сөрөг нөлөөг бууруулсан сайн талтай. Aroca et al нарын судалгаагаар RPF мембран ашиглах нь түүнийг ашиглаагүй мэс заслаас үр дүнгийн хувьд хавьгүй илүү байгаа нь тогтоогдсон байдаг. 
 
Perio-endo тархмал халдвар
Энэ нь шүдэн доторх халдвар шүдний сурвалжийн орой орчмын эдэд тархаж шүдний холбоос эд ба шүдийг аль алиныг нь хамарсан хүнд хэлбэрийн үрэвсэл юм. Тавилангийн хувьд ийм хэлбэрийн үрэвсэл нь нэгэнт архаг хэлбэрт шилжсэн бол маш муу буюу шүдийг авахаас өөр аргагүй болдог. Тэгвэл ийм хэлбэрийн үрэвслийн голомтод bone grafting, guided tissue regeneration технолгиудыг ашиглаж growth factors-уудын хүчээр дахин нөхөн сэргээх аргачлалууд сүүлийн үед түгээмэл болоод байна. El-Sharkawy et al судалагагаар PRF-ийг энэ чиглэлээр ашиглах нь үр дүнтэй байгаа нь тогтоогдсон байдаг. 
 
Platelet-Rich Fibrin-г мөн дараах зорилгоор ашиглаж байна:
  • gingival graft-н үед донор хэсгийн шархны эдгэрэлтийг дэмжих
  • Шүдний үхэжсэн зөөлцийг нөхөн сэргээх, дахин судсжилт, тугалмайн эд үүсгэх
  • Шүд авсаны дараа ясны өндрийг хадгалах
  • Эрүү нүүрний хугарал гэмтлийн дараа шархны бороололтыг түргэсгэх
  • Өөрийн биеэс өөх шилжүүлэн суулгахад
  • Эрүү чамархайн үений мөгөөрсний согогийг нөхөн сэргээхэд
  • Яс нөхөх бүх төрлийн мэс ажилбарт
 
 
Нэмж унших:
 
1.Davì G, Patrono C. Platelet activation and atherothrombosis. N Engl J Med 2007;357:2482-94.  
2.Dohan DM, Choukroun J, Diss A, Dohan SL, Dohan AJ, Mouhyi J, et al. Platelet-rich fibrin (PRF): A second-generation platelet concentrate. Part I: Technological concepts and evolution. Oral Surg Oral Med Oral Pathol Oral Radiol Endod 2006;101:e37-44.  
3.Kiran NK, Mukunda KS, Tilak Raj TN. Plate let concentrates: A promising innovation in dentistry. J Dent Sci Res 2011;2:50-61.  
4.Whitman DH, Berry RL, Green DM. Platelet gel: An autologous alternative to fibrin glue with applications in oral and maxillofacial surgery. J Oral Maxillofac Surg 1997;55:1294-9.  
5.Madi M, Samuel M, Kedr M. Platelet rich fibrin and periodontal tissue regeneration. Adv Dent Oral Health 2017;4:555649.  
6.Dohan Ehrenfest DM, Rasmusson L, Albrektsson T. Classification of platelet concentrates: From pure platelet-rich plasma (P-PRP) to leucocyte- and platelet-rich fibrin (L-PRF). Trends Biotechnol 2009;27:158-67.  
7.Prakash S, Thakur A. Platelet concentrates: Past, present and future. J Maxillofac Oral Surg 2011;10:45-9.  
8.Khiste SV, Tari RN. Platelet-rich fibrin as a biofuel for tissue regeneration. ISRN Biomater 2013;(2013):6.  
9.Dohan DM, Choukroun J, Diss A, Dohan SL, Dohan AJ, Mouhyi J, et al. Platelet-rich fibrin (PRF): A second-generation platelet concentrate. Part III: Leucocyte activation: A new feature for platelet concentrates? Oral Surg Oral Med Oral Pathol Oral Radiol Endod 2006;101:e51-5.  
10.Yu-Chao C, Kuo-Chin W, Jiing-Huei Z. Clinical application of platelet-rich fibrin as the sole grafting material in periodontal intrabony defects. J Dent Sci 2011;6:181-8.  
 
 
 
 
 

Tag:guided bone regeneration, PRF, Platelet-Rich Fibrin Therapy, эмнэлзүйн практик, Gbr
Бусад






avatar