Шүдний эмчилгээний салбар дахь нанотехнологийн хэрэглээ
2018.09.24 0.0 0
Маш өчүүхэн нарийн ширхэгтэй буюу нано түвшний бичил нэгдэлүүд нь шүдний эмчилгээний бүхий л салбарт буюу дүрс оношлогооноос шүд нөхөн сэргээх ажилбар, шүдний гажиг заслаас эрүү нүүрний мэс засал зэрэг төрөл бүрийн чиглэлээр ашиглагдаж байна.
“Нано түвшний бичил нэгдлүүд буюу nanoparticles ба nanotube чиглэлээр шүдний салбарт гарсан сүүлийн үеийн ахиц дэвшил нь шүд нөхөн сэргээх эмчилгээ, сувгийн эмчилгээ ба шүдний тулгуур эдийн эмчилгээний салбарт юугаар ч орлуулашгүй чухал үүрэг гүйцэтгэх цаг нэгэнт тулж ирээд байна” гэж Малайзын International Medical University School of Dentistry-ийн профессор Ranjeet Bapat, BDS, MDS түүний ач холбогдолыг үнэлж байна. 
 
Нано түвшний бичил нэгдэлүүд нь шүдний эмчилгээний салбарт дараах зорилгоор ашиглагдаж байна
 
1.Шүд нөхөн сэргээх материалын чанарыг илүү сайжруулах
Шүд нөхөн сэргээх материалын салбарт nanoparticle-уудыг ашигласнаар илүү бат бөх бөгөөд уян хатан шинж чанартай материалуудыг үйлдвэрлэх боломж бүрдээд байна. Тухайлбал судалгаагаар silica ба silicon dioxide агуулсан композит материал нь уламжлалт материлуудаас давуу талтай байна. Мөн hydroxyapatite nanoparticle-ууд нь бионийцэл илүү сайтай учир glass ionomer-ын нөлөөг сайжруулах зорилгоор ашиглах боломжтой. 
 
2.Халдвараас сэргийлэх
Нэлээд олон төрлийн nanoparticle-ууд нь нянгийн эсрэг шинж чанартай тул нянгийн хальс биофильм үүсэхээс сэргийлэх зорилгоор ашиглаж болно. Тухайлбал мөнгөний nanoparticle (AgNPs)-уудыг шүдэлбэрээс шалтгаалсан амны стоматитыг эмчлэхэд ашиглаж байна. Мөнгөний нано нэгдэлийг шүдэлбэрийн хуванцарт суулгаж өгсөнөөр шүдэлбэр дээр хуримтлагдсан мөөгөнцөрөөс шалтгаалсан стоматитаас сэргийлж байна гэж судлаачид хэллээ. 
 
3.Эмийн бодисыг эдэд нэвчихэд туслах зорилгоор
Мөнгөний nanoparticle (AgNPs)-ыг эмийн бодисыг эдэд нэвчүүлэхэд зөөвөрлөгчийн зорилгоор ашигладаг болоод байна. Зөвхөн мөнгөний нано нэгдэл гэлтгүй алтны нано бичил нэгдэл ч нян мөөгөнцөрийн эсрэг шинж чанартай төдийгүй эмийн бодис зөөвөрлөгчийн үүрэг гүйцэтгэх чадвартай. 
Calcium fluoride (CaF2) нано бичил нэгдэл нь фторыг эдэд дамжуулахдаа уламжлалт ямар ч системүүдээс илүү сайн нь тогтоогдсон. 
 
4.Рентген зургийн чанарыг сайжруулах
Нано бичил нэгдэлүүд амны хөндийд шууд нөлөө үзүүлэхээс гадна шүдний рентген зургийн чанарыг сайжруулахад туслана. Шүдний гадаргууд түрхэдэг зарим төрлийн нанобичил нэгдлүүд нь рентген зурган дээр шүд болон буйлыг амны бусад хэсгүүдээс илүү тод дүрслэлтэй гаргахад нөлөөлдөг. Энэ зорилгоор шүдний 2D ба 3D дүрс оношлогоонд нано нэгдлүүдийг ашиглаад зогсохгүй төмрийн оксид нано нэгдлийг MRI оношлогооны дүрслэлийг сайжруулахад мөн ашиглаж байна. 
 
5.Имплантын чанар сайжруулахад
Nanoparticle бичил нэгдлүүдээр имплантын гадаргууг бүрсэнээр нян бактериас шалтгаалан иплантанд үүсэх асуудлын сөрөг нөлөөг бууруулж ясын эдийн бороололтыг сайжруулж байна. Мөнгө, төмрийн оксид, зэсийн нано нэгдлүүд нянгийн эсрэг шинж чанарыг сайжруулах бол алтны нано нэгдэл яс ба имплантын барьцалдах үйл явцыг түргэсгэдэг нөлөөтэй. 
 
6.Шүдийг дахин эрдэсжүүлэх чадвартай шүдний оо үйлдвэрлэхэд
Nanoparticle-уудын нэгэн маш чухал шинж чанар нь шүдийг дахин эрдэсжүүлэх нөлөөтэй. Silica ба silicon dioxide nanoparticles агуулсан hydroxyapatite nanoparticle нь тугалмай эдийн дахин эрдэсжилтийг 20% хүртэл нэмэгдүүлэх чадвартай байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Эдгээр бичил нэгдлүүдийг ооны найрлаганд нэмж өгсөнөөр шүдний дахин эрдэсжих процессийг илүү сайжруулах боломжтой болоод байна. 
 
 
 

Tag:nanoparticles, технологийн мэдээлэл, нанотехнологи
Бусад






avatar