Ясны эдийн нөхөн төлжилтийг дэмжих наноматериал хөгжүүлж байна
2018.09.25 0.0 0
University of Southern California (USC)-ын  Herman Ostrow School of Dentistry-н профессор Malcom Snead, PhD, DDS АНУ-ын National Institute of Arthritis and Musculoskeletal Diseases байгууллагаас ясны эдийн нөхөн төлжилтийг дэмжих биологийн идэвхит наноматериал хөгжүүлэх чиглэлээр судалгааны тэтгэлэг (грант) гардан авсанаа зарлалаа. Энэхүү судалгаа нь шүдний ялгаран хөгжилд оролцдог нэгэн төрлийн молекулын судалагааны төсөл дээр үндэслэн грант авсан байна. 
 
“Бид шүдний хөгжилд оролцдог энэ төрлийн молекул нь ясны эдийн нөхөн төлжилтийг дэмжиж байгааг баталгаатай тогтоосон” гэж Malcom Snead профессорын туслах Yan Zhou, PhD судалгааны үр дүнгийн талааар нотоллоо.
 
Энэхүү судалгааны төсөл нь ясны эдийн нөхөн төлжилтийг дэмжиж байгаа молекулын үүргийг тогтоосоноор молекулын чиглэлээр хийгдэх судалгааны шинэ үүд хаалгыг нээж өгч байна.  
 
Malcom Snead профессорын хувьд Northwestern University-ийн nanofiber scaffold бүтээх төсөл дээр мөн давхар хамтран ажилладаг. Иймд nanofiber scaffold-ын төсөл болон ясны эд дэжигч молекулын төслийг хавсарган биеийн үе мөчний томоохон ясны эд болон гавал тархины жижиг яснуудын нөхөн төлжилтийн чиглэлээр хүрээгээ тэлсэн томоохон судалгааны ажлаа ийнхүү эхлүүлээд байна. 
 
Энэхүү судалгааны төсөлд ашиглаж буй nanofiber scaffold-ын хувьд судалгааны баг recombinant growth factor ашиглахын оронд  scaffold-д өөрсдийн өвөрмөц ясны чөмөгний гаралтай stromal cells ашигладаг байна. Энэ нь ясны эдийн нөхөн төлжилтийн процесст өвчтөний өөрийн гаралтай growth factor-уудыг оролцох боломж олгодгоороо давуу талтай. 
 
Энэ шинэ төрлийн аргачлал нь нуруу нугасны гэмтлийн үед  ч recombinant growth factor-ын оронд наноматериал бүхий nanofiber scaffold ашиглах боломж олгож байгаагаараа өндөр ач холбогдолтой зүйл юм. 
 
 
Professor Malcom Snead, PhD, DDS, of the Herman Ostrow School of Dentistry of the University of Southern California (USC)
 
 
 
 
 

Tag:нанотехнологи, технологийн мэдээлэл
Бусад






avatar