Гажиг заслын эмчилгээний явцад шүдний шилжилт хөдөлгөөнд нөлөөлдөг биологийн хүчин зүйлс
2018.09.26 0.0 0
Сүүлийн жилүүдэд шүдний мэргэжлийн гажиг заслын эмчийн зэрэгцээгээр шүдний ерөнхий мэргэжлийн эмч нар clear-aligner зэмсэг ашиглан гажиг заслын эмчилгээ хийх трэнд хэлбэрийн өөрчлөлт хөгжингүй орнуудад гарах болсон нь эмч нарт шүдний шилжилт хөдөлгөөний биологийн механизмын тухай ерөнхий ойлголттой байх хэрэгцээ шаардлага урган гараад байна. 
Тэгвэл гажиг заслын эмчилгээний үед шүдэнд үүсэх шижлилт хөдөлгөөний биологийн үндсийн талаар, шүдний хөдөлгөөнд эмийн бодисууд, гормон эмчилгээ, витамин хэрхэн нөлөөлөлх талаарх өргөн хүрээг хамарсан тойм өгүүллийг Сауди Арабын King Saud University College of Dentistry-н шүдний гажиг заслын салбарын дэд профессор Moshabab Asiry, BDS, MSc “Biological aspects of orthodontic tooth movement: A review of literature” гарчигтайгаар Saudi Journal of Biological Sciences (September 2018, Vol. 25:6, pp. 1027-1032) сэтгүүлд нийтлүүлсэн байна. 
 
“Бид шүдний шилжилт хөдөлгөөнд эмийн бодисууд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Учир нь NSAID төрлийн үрэвсэлийн эсрэг эмүүд, бисфонат, зарим төрлийн гормон эмчилгээ нь шүдний хөдлөгөөнийг нэг бол түргэсгэдэг, эсвэл дарангуйлдаг үйлчлэлтэй байлаа” гэж тэрээр цохон тэмдэглэжээ. 
 
Шүдний шилжилт хөдөлгөөн
Судалгаанд шүдний шилжилт хөдөлгөөний явцад гарах биологийн өөрчлөлтүүдийг молекулын түвшинд хэрхэн судалсан талаарх судалгааны материалуудад дүн шинжилгээ хийж зарим нэг судалгаа ба онолын концепцүүдийг иш татжээ. 
Судалагааны материалууд дээр шүдний шилжилт хөдөлгөөнийг:
Initial phase: Шүдэнд шууд хүчээр үйлчилсэний даараах нэгээс хоёр хоногт үргэлжилдэг. Шүд шүдний ормонд шилжин хөдөлж шүдний холбоос эд нэг тийшээ шахагдах эсрэг зүгрүү татагдах хэлбэрээр өөрчлөлтөнд ордог үе. Шүдний шилжилт түргэн бөгөөд өндөр. 
Lag phase: Initial phase-ын дараа үргэлжлээд 20-30 хоног орчим энэ үе шатанд байна. Шүдний шилжилт удааширна. 
Postlag phase: Шүдэнд аппарат зүүснээс 40 гаран хоногийн дараа энэ үе шатанд шилжих бөгөөд шүдний шилжилт хөдөлгөөн дахин ихсэж түргэснэ. 
 
Шүдний шижлилт хөдөлгөөний үед тэр хэсэгт хурц хэлбэрийн үрэвсэл үүсч chemokine протейн ялгарна. Cytokine ба extracellular protein-ууд мөн нийлэгжиж шүд шилжилтийн явцад ясны эдийн дахин хэлбэржилт (bone remodeling)-ийн процессийн нөхцөлдүүлнэ. Энэ үед шүд болон шүдний холбоос эдийг мэдрэлжүүлдэг нейронууд хэвийн үедээ идэвхгүй байдаг бол шүдний шилжилтийг дагаад дахин сэргэж идэвхжинэ. Пептид болон нейропептидуудын нийлэгжил нэмэгдэх нь судасжилтийн процесс тархахад нөлөөлж улмаар ясны эдийн дахин хэлбэржилтийг дэмжин оролцоно. 
 
Шүдний гажиг заслын эмчилгээний үед шүд хөндүүрлэн өвдөж өвчин ордог тул ихэнх өвчтөнүүд өвчин намдаах эм хэрэглэдэг. Гэтэл NSAID (nonsteroidal anti-inflammatory drugs) төрлийн өвчин намдаах эмийн бодис нь  prostanoids (prostacyclins, thromboxanes, and prostaglandins)-уудыг дарангуйлах зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр шүдний шижлилт хөдөлгөөнийг удаашруулах үйлчлэлтэй байдаг байна. 
 
Дааврын эмчилгээний хувьд судлаачдын дүгнэлт харилцан адилгүй байсан бөгөөд зарим судлаачид кортикостеройдууд нь шүдний шилжилт хөдөлгөөнийг дэмждэг гэсэн бол өөр зарим судлаачид хөдөлгөөнийг дарангуйлдаг гэсэн байна. Биеэс ялгардаг даавруудын хувьд тухайлбал Parathyroid гормон ихсэхэд ясны шимэгдлийн процесс идэвхжсэний улмаас шүдний шилжилт түргэсдэг гэсэн байна. Цэвэршилтийн дараах насанд байгаа эмэгтэйчүүдийн хувьд эстроген гормон багассанаар яс сийрэгжих шалтгаан болж шүдний шилжилт удааширдаг байна. 
 
Витамин Д нь шүдний шижилт хөдөлгөөнд сайнаар нөлөөлдөгийг хэд хэдэн судалгаанд дурдсан байна. Витамин Д-ийн дутагдал нь эсрэгээр ясны эдийн сийрэгжилтэнд нөлөөлж шаарддагатай эрдэс дутагдсанаас шүдний шилжилтийг удаашруулдаг гэж судлаач тэмдэглэсэн байлаа. 
 
 
 
 
 
 
 

Tag:судалгааны тойм, шүдний гажиг засал, orthodontics
Бусад






avatar