НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган амны хөндийн эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандууллаа
2018.10.01 0.0 0
АНУ-н Нью-Иорк хотод болсон НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 73-р их чуулган халдварт бус өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн асуудалд анхаарлаа хандуулж энэ асуудлаар нэг бүхэл өдрийн дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ удаагийн өргөн хүрээний хэлэлцүүлэгт дэлхийн хэмжээний 40 гаран лидер улс төрчид оролцож халдварт бус өвчний шалтгаант эндэгдлийг 1/3 хүртэл буулгах НҮБ-ийн Sustainable Development Goal-ын хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ. 
 
Чуулганы хүрээнд Academy of Dentistry International (ADI) байгууллага амны хөндийн өвчлөл нь дэлхийн хэмжээнд хамгийн өргөн тархсан халдварт бус өвчний нэг гэдгийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх горимын санал дэвшүүлээд байна. Academy of Dentistry International (ADI)-ын мэдээллээр шүд, амны хөндийн өвчлөлөөр дэлхий даяар 3.5 тэрбум хүн өвчлөөд байгаагаас уг өвчний хамааралтай шууд болон шууд бус зардал нь жил бүр 140 тэрбум долларт хүрээд байна гэлээ. 
 
Academy of Dentistry International (ADI) байгууллага нь одоогоор НҮБ-ийн Эдийн засаг болон Нийгмийн асуудал хариуцсан дэд зөвлөлд амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг төлөөлөх эрхтэй цорын ганц байгууллага юм. Энэ ч утгаараа Academy of Dentistry International (ADI) дэлхийн олон улс орнуудад амны хөндийн өвчлөл нь эдийн засаг, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлөх томоохон асуудал гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч улс орны хөгжилд томоохон дарамт болж байгааг ул үндэслэлтэй гаргаж ирэх асуудал дээр дэмжлэг үзүүлдэг. 
 
 
 
 
 
 

Tag:мэдээ
Бусад






avatar