Америкийн Шүдний Эмч нарын Холбоо (ADA) шүд цоорох өвчний удирдамжаа шинэчлэн гаргалаа
2018.10.01 0.0 0
Америкийн Шүдний Эмч нарын Холбооны ADA Council on Scientific Affairs ба ADA Center for Evidence-Based Dentistry дэд хороод хамтран шүд цоорох өвчний удирдамжаа шинэчлэн “Evidence-Based Clinical Practice Guideline on Nonrestorative Treatments for Carious Lesions.”  гаргалаа. Энэ нь шүд цоорох өвчний менежементийн 4 бүлгээс бүрдэх удирдамжийн анхны бүлэг нь юм. 
 
Энэ удаагийн удирдамжид ADA шинжлэх ухааны хороо, ADA нотолгоонд тулгуурласан эмчилгээний дэд хороод одоогоор шинжлэх ухааны хүрээнд мэдэгдээд байгаа хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны нотолгоонуудыг ашиглан шүд цоорлын эмчилгээний менежементийн дээд зэргийн зөвлөмжүүдийг багтаасан байна. 
 
Удирдамжид сүүн болон байнгын шүдний шүд цоорох өвчний цоорол үүсээгүй ба бага зэргийн цоорол үүссэн үе шатанд хамгийн үр дүнтэй хөнөөлгүй (non-invasive) ба хөнөөл багатай (micro-invasive) эмчилгээний аргачлалуудыг тус тусад нь нэгтэн дүгнэжээ. Эдгээр аргачлалуудад фторт түрхлэг, sealant, resin infiltration, silver diamine fluoride (SDF) зэргийг хамруулж 11 зөвлөмжид эдгээрийг тусгаж өгсөн байна. 
 
Энэ удаагийн удирдамж нь АНУ-н хэмжээнд анх удаа шүд цоорох өвчний эмчилгээнд silver diamine fluoride (SDF)-г тусгаж өгсөнөөрөө онцлогтой юм. Silver diamine fluoride (SDF)-г АНУ-н Food & Drug Administration байгууллага 2014 онд анх удаа шүдний хэт мэдрэгшилтийг намжаах бодис гэдгээр бүртгэж авсан байдаг. 
 
ADA-ийн дараагийн удирдамж шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр 2019 онд гарах бол 2020 онд нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр 2021 онд оношлогооны чиглэлээрх удирдамжууд тус тус гарна. 
 
Энэ удаагийн анхдагч удирдамж  Journal of the American Dental Association-ы 10-р сарын дугаарт бүрэн эхээрээ нийтлэгдэх гэнэ. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Tag:мэдээ, Ada
Бусад






avatar