Тамхи татах нь зөөлцийн өвчин эсэргүүцэх чадварыг бууруулдаг
2018.10.01 0.0 0
Тамхи татах нь шүдний зөөлцийн өвчин эсэргүүцэх чадварыг бууруулдаг болохыг Case Western University School of Dental Medicine- судлаачид тогтоолоо. 
 
“Энэ бол тамхи татдаг хүмүүст яагаад шүдний эмчилгээ ихэнхдээ муугаар төгсдөг, эдгэрэлт нь тамхи татдаггүй хүмүүсээс удаан байдгийн шалтгааныг тайлж өглөө” гэж тус Их сургуулийн эндодонтын салбарын дэд профессор Anita Aminoshariae, DDS, MS хэлж байна. 
 
Энэхүү судалгаа нь тамхи татдаг хүмүүсийн зөөлцөд ялгарах interleukin 1β (IL-1β), tumor necrosis factor a (TNF-α), human beta defensin 2 (hBD-2) ба hBD-3 цитокинүүдийн түвшинг хэмжиж тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулсан байна. Эдгээр цитокин (cytokine)-ууд нь хүний биеийн дархлалын системд хамаарч бие махбодийг хамгаалах үүрэгтэй оролцдог.  
 
“TNF-α ба hBD-2-ыг төсөөлөх юм бол цайз хэрэмд маш хүчтэй хамгаалалт үүсгэхэд шаардлагатай хамгийн сүүлийн эгнээний дайчид юм. Гэтэл тамхи татах нь эдгээр дайчдыг эгнээндээ жигдэрч цайзын хамгаалалтаа чангатгахаас нь өмнө устгаж байна гэсэн үг” гэж Anita Aminoshariae тайлбарлалаа. 
 
Судалгаанаас гарсан сонирхолтой нэгэн ажиглалт нь тамхи татахаа больсон хүмүүст зөөлцийн хамгаалалт дахин сэргэж байгаа нь тогтоогдсон байна. 
 
Энэхүү судалгаа , “Comparison of IL-1β, TNF-α, hBD-2, and hBD-3 Expression in the Dental Pulp of Smokers Versus Nonsmokers,” гарчигтайгаар Journal of Endodontics сэтгүүлд нийтлэгджээ. 
 
 
 
 
 
 

Tag:тамхи таталт, судалгааны тойм
Бусад






avatar