2018 оны Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
2018.10.02 0.0 0
Энэ жилийн анагаах ухаан ба физиологийн салбарын Нобелийн шагналтнуудыг 2018 оны 10-р сарын 1-ы өглөө зарласан нь Техасын Их Сургуулийн Anderson Cancer Center-ын профессор  James Allison ба Японы Киото Их Сургуулийн профессор  Tasuku Honjo нар байлаа. Энэ хоёр эрдэмтний дархлаа эмчилгээний салбарт оруулсан гавьяаг үндэслэн Нобелийн шагнал олгохоор болсон байна. 
 
James Allison профессор CTLA-4 протейны чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд энэ протейныг блоклосон үед дархлалын эс чөлөөлөгдөж хавдарлуу довтолж устгадаг болохыг нээсэн байна. 
 
Tasuku Honjo профессорын хувьд мөн дархлалын системд саад учруулдаг PD-1 хэмээх өөр төрлийн протейныг мөн нээсэн байдаг. Энэхүү протейны учруулах саад бэрхшээл нь дээрх протейнтэй ижил төстэй боловч үйлчлэлийн механизм нь өөр байдгаараа онцлогтой. 
 
Энэ хоёр эрдэмтний нээсэн нээлт нь хавдар судлалын эмчилгээний салбарт хэдэн тэрбум доллараар хэмжигдэх маш том зах зээлийг нээсэн байдаг.  PD-1 протейнд блок үүсгэх эмийн бодисууд зах зээлд маш амжилттай нэвтэрч меланом, уушиг, давсагны хорт хавдарын эмчилгээнд ашиглагдаж байна. 
 
 

Tag:мэдээ, nobel prize
Бусад






avatar