3M™ Impregum™ Super Quick Polyether хэвний материал худалдаанд гарлаа
2018.10.02 0.0 0
Шүдний эмч нарын хувьд эмнэлзүйн маш нарийн түвэгтэй ажилбарын хэв авалт эсвэл имплантын хэв авахдаа чанарын хувьд итгэл төрүүлэх найдвартай байдалд нь үндэслэн ихэвчлэн полиэфир (polyether) төрлийн хэвний материалыг ашигладаг. Гэвч өнгөрсөн цаг хугацаанд бусад эмнэлзүйн ажилбарт полиэфирийг түгээмэл хэрэглэхээс зайсхийж VPS хэвний материалыг түгээмэл ашиглах болсон шалтгаан нь уг материалын хатууралтын хугацаа урт байдагт оршино. 
 
Тэгвэл 3М корпораци полиэфир хэвний материалын инноваци 3M™ Impregum™ Super Quick Polyether Impression Material-аа худалдаанд гаргаж байгаагаа зарлалаа. Энэ нь полиэфир төрлийн хамгийн түргэн хатууралттай хэвний материал бөгөөд ямар ч нарийн түвэгтэй ажилбарын хэвийг 2 минутын дотор буулган авч бэхжих чадвартай гэнэ. 
“Шинэ төрлийн Impregum Super Quick Polyether материал нь полэфир материалын олонд танигдсан бүх давуу талууд буюу гипрофиль шинж чанар, ажилбарын бүхий л хугацаанд урсамтгай чанараа хадгалдаг зэргийг өөртөө шингээсний дээр түргэн хатуурдагаараа маш гайхамшигтай шинж чанартай материал боллоо” гэж 3M Oral Care Division-ы дэд Ерөнхийлөгч Bryant Ricker батлаж байна. 
 
Энэ материал нь гайхамшигтай дээд зэргийн гидрофиль шинж чанартай тул амны хөндийн шингэн орчинд маш сайн зохицож амны хөндийн бүхий л хэлбэр дүрсийг тэр тусмаа зассан шүдний маржинг сайн гаргах чадвартай. Полиэфир материалын бас нэг томоохон давуу тал нь ажлын хугацаанд хатууралгүй урсамтгай чанараа хадгалах тул working time хугацаанд нь яаралгүй амжуулж дүрсийг нягт нямбай гаргах боломж юм. Working time нэгэнт дуусмагц материал “snap set” reaction болж огцом хатуурдаг. Харин VPS материалын хувьд ажилбарын явцад аажим аажимаар хатуурч байдаг тул хэвний зарим хэсгийг дутуу авах шалтгаан болдог. 
 
 
 
 

Tag:технологийн мэдээлэл
Бусад






avatar