Шүдний тулгуур эдийн өвчин нь Алцгеймер өвчний шалтгаан болдог байж болзошгүй
2018.10.05 0.0 0
Шүдний буйлны үрэвсэл, тулгуур эдийн өвчний гол шалтгаан болдог Porphyromonas gingivalis нян амны хөндийд удаан байж үрэвсэл үүсгэх нь туршилтын хулганы тархины нейроныг гэмтээж хүний Алцгеймер өвчний адил нөхцөл байдал үүсгэж байгааг АНУ-ын Иллинойс Их Сургуулийн судлаачид илрүүлсэнээ тайлагналаа. 
 
“Хэдийгээр бусад судалгаануудад шүдний тулгуур эдийн өвчин ба хүний мэдрэхүйн үйл ажиллагааны алдагдлын хооронд ямар нэгэн холбоо байгааг тогтоосон байдаг ч энэхүү судалгаа нь шүдний тулгуур эдийн шалтгаан болдог бактери нь Алцгеймерийн өвчний үед үүсдэгийн адил тархины эмгэг үүсгэж байгааг тогтоосон анхны судалгааны ажил боллоо” гэж Иллинойсын Их Сургуулийн Шүдний сургуулийн тулгуур эдийн салбарын профессор  Keiko Watanabe, DDS хэлж байна. 
 
“Энэ бол маш томоохон сюрприз боллоо” гэж тэрээр цохон тэмдэглээд “Бид судалгаа эхлэхдээ тулгуур эдийн нян тархинд ингэж хүчтэй нөлөө үзүүлдэг гэж огт төсөөлөөгүй” гэлээ. 
 
Судлаачид өөрсдийн судалгааны үр дүнд маш итгэл төгс байгаа нь судлагааны туршилтанд зэрлэг хулгана ашигласан тул илүү амьдралтай судалгаа болсон гэж үзэж байна. Учир нь Алцгеймерийн өвчний талаарх ихэнх туршилт судалгаанууд transgenic mice буюу генийн өөрчлөлттэй хулгана ашигладаг тул тус хулганад тархинд Алцгеймер өвчний шалтгаан болох senile plaque үүсэхтэй холбоотой генүүд байхгүй болсон байдаг байна. 
 
“Амны хөндийн эрүүл мэнд нь Алцгеймер өвчин үүсэхэд бусад хүчин зүйлсийн нэгэн адил маш чухал нөлөөтэй. Иймд хүмүүс амны хөндийн эрүүл мэнддээ анхаарсанаар биеийн ерөнхий эрүүл мэнддээ маш том хувь нэмэр оруулах боломжтой” гэж Keiko Watanabe, DDS зөвлөж байна
 
Энэхүү судалгаа нь  “Chronic Oral Application of a Periodontal Pathogen Results in Brain Inflammation, Neurodegeneration and Amyloid Beta Production in Wild Type Mice,” гарчигтайгаар PLOS One сэтгүүлд нийтлэгдсэн байна. 
 
 
 
 
 
 

Tag:Альцгеймер, судалгааны тойм, тулгуур эдийн өвчин
Бусад






avatar