Шүдний эмч нарын ажил мэргэжлээс шалтгаалсан musculoskeletal disorders (MSDs)-с урьдчилан сэргийлэх асуудалд
2018.11.01 0.0 0
Шүдний эмчийн мэргэжил гэдэг нь нэг талаараа биеийн хүчний хөдлөмөрийн төрөлд хамаардаг. Эмчилгээ үйлчилгээ үзүүлэх явцдаа өвчтөний амны хөндийн нөхцөл байдлаас шалтгаалан биед эвгүй төрөл бүрийн байрлалаар удаан хугацаанд суух шаардлага байнга тулгардаг. Шүдний эмчийн ажил мэргэжлийн энэхүү таагүй нөхцөл байдал нь musculoskeletal disorders (MSDs) буюу биеийн булчин араг ясыг хамарсан эмгэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлнэ.
 
Musculoskeletal disorders гэдэг нь carpal tunnel syndrome (бугуйн carpal tunnel-ээр явах мэдрэл дарагдсаны улмаас эрхий, долоовор, дунд хурааг дамжин өвдөх, мэдээгүй болох эмгэг) болон гар хуруу салгалах шинж тэмдгээр илэрдэг түгээмэл тохиолддог эмгэг юм. 
 
2013 онд шүдний эмчилгээний өөр өөр салбарын 170 мэргэжилтнүүдийг хамруулсан тандалт судалгаагаар нийт эмч нарын 73.9 хувь нь ууц нуруу, булчин, үе мөч өвддөг гэж хариулсан байдаг. Өвдөлтийн дийлэн хувь нь хүзүү болон нурууны орчимд байдаг байна. 
 
Өөр нэг судалгаанд 60 эмч нарыг хамруулахад эмч нарын 90.5 хувь нь нурууны дунд зэргийн болон хүчтэй өвдөлттэй байсан байна. Эмч нарын 57 хувь нь ажлынхаа дундуур нэг цагийн завсарлага авдаг гэсэн бол зөвхөн 17 хувь нь л завсарлагааныхаа явцад дасгал хөдөлгөөн хийдэг гэсэн байна. 
 
Иймд шүдний эмч нар ажил мэргэжлээс шалтгаалсан өвчлөлд өртөхгүйн тулд хэрэглэж буй эмчилгээний багаж төхөөрөмжийн эргономикийн давуу талд анхаарлаа хандуулж аль болох эргономикийн зүй зохистой шийдлийг агуулсан багаж тоног төхөөрөмж ашиглах, ажлынхаа дундуур сунгалтын дасгал болон хөдлгөөн байнга хийж хэвших нь шүдний эмч мэргэжлээ урт удаан хугацаан хугацаанд ямар нэгэн зовиургүйгээр стгэл ханамжтайгаар хийх таатай нөхцлийг бүрдүүлдэг болохыг судлаачид анхааруулж байна.  
 
Судалгааны баримтаас харвал шүдний эмч нар биед эвгүй байрлалтайгаар нийт ажил мэргэжлийнхээ хугацаанд 60 000 цагаас дээш хүн үзсэн тохиолдолд гарцаагүй musculoskeletal disorders (MSDs)-д өртдөг гэнэ. 
 

Tag:musculoskeletal disorders, Шүдний эмч, менежемент
Бусад






avatar