Эмчийн үзлэгийн сандал(dental stool)-ын эргономикийн зөв шийдэл musculoskeletal disorders (MSDs)-с сэргийлэхэд нөлөөлөх нь
2018.11.04 0.0 0
1960-аад оны үед шүдний эмчилгээний практикт дөрвөн гарын систем нэвтэрсэнээр үзлэгийн явцад эмчийн суух суултын онолын үндэслэл нэлэнхүйдээ өөрчлөгдсөн байдаг. Үүнээс өмнө шүдний эмчийн сандал нь үндсэндээ маш энгийн зохиомжтой ихэнхдээ нэг ижил хавтгай, элдэв төрлийн тохиргоо хийх боломжгүй, хэмжээний хувьд нэг л янзын байсан бол эмчийн сандлын онолын үндэслэл өөрчлөгдсөнөөр эмчийн сандал өмнөхөөс илүү боловсронгуй болж энэ нь шүдний эмч нарын дундах ажил мэргэжлээс шалтгаалсан нуруу нугалмын өвдөлтийн тархалтыг бууруулахад хувь нэмрээ оруулсан байна. 
 
Шүдний эмч нарын musculoskeletal disorders эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн эмчийн сандлын төрөл бүрийн дизайн концепцүүдийг үйлдвэрлэгчид боловсруулан гаргасан байдаг. Хэдийгээр musculoskeletal disorders эмгэг нь олон шалтгаантай өвчин боловч шалтгаанууд дотроос эмчийн үзлэгийн явцад суух суултын байрлал өвчинд өртөхөд болон урьдчилан сэргийлэхэд маш чухал зүйл юм. Өнөөгийн байдлаар musculoskeletal disorders эмгэгээс урьдчилан сэргийлэхэд зориулсан хамгийн сайн буюу идеаль үзлэгийн сандлын дизайн гэж нотлогдоогүй байгаа ч эргономикийн хувьд маш зөв шийдэлтэй сайн үзлэгийн сандлыг ч эмч нар буруу хэрэглэх нь түгээмэл байна. Энэ нь эргономикийн хувьд зөв зохиомжлогдсон эмчийн сандлыг хэрхэн зөв тохируулах ба сандлын тохиргоо нь эмчийн үзлэгийн явцад биомеханикийн хувьд ямар нөлөөлөл учруулах, нуруу нугалмын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаатай холбоотой гэж судлаачид үзэж байна. 
 
Эмчийн үзлэгийн сандлыг сонгохдоо маш чухал зүйл нь тухайн эмчийн биеийн өндөр гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэдийгээр бид гутал, хувцас сонгохдоо биеийн хэмжээндээ тохируулан сонгодог ч эмчийн үзлэгийн сандал сонгохдоо ихэнхдээ ямар хүн ашиглахыг үл тооцон стандарт дундаж (ихэнхдээ эрэгтэй хүний биеийн хэмжээгээр) хүнд зориулсан сандлыг худалдан авдаг. Стандарт дундаж хэмжээ нь зарим хүнд тохирох боловч өөр бусад хүмүүст musculoskeletal disorders эмгэг үүсэх шалтгаан болж ч болзошгүй. 
 
Сандлын налалт ба нурууны өвдөлтийн хамаарал
Ихэнх шүдний эмч нар их сургуулийн сургалтын хөтөлбөрт хөлөө нуруутайгаа 90 градусын өнцөгөөр сандал дээрээ цэх шулуун суух ёстой гэж үзсэн байдаг. Энэхүү суултын онолын үндэслэл нь өнөөг хүртэл өргөн хүрээнд тархсан байдаг нь дээр үеийн эмчийн сандлын хавтгай, ба тохиргоогүй дизайны түгээмэл шийдэлтэй холбоотой байна. Хөлөө шалтай 90 градус байрлалд урагшаа тонгойж суух нь нурууны нугалам эгц босоо байрлалтай шулуун болох нөхцлийг бүрдүүлнэ. Ном ёсоороо бол тахир байх ёстой lumbar curve ийнхүү эгц болох нь нурууны орчмын булчингууд болон үений дискэнд шууд  сөрөг нөлөө учруулдаг. Үүний улмаас нурууны булчингийн өвдөлт ба үений дискийн өвдөлт үүсч улмаар үений дискэнд бүтцийн өөрчлөлт гарах шалтгаан болно. 
Судалгаагаар ташаан толгой, түнхний үеийг өвдөгнөөс илүү дээш байрлалд байлгавал нуруу болон түнхний хоорондын өнцгийг нэмэгдүүлж нурууны булчинд ирэх ачаалал ба дискэнд ирэх даралтыг бууруулдаг болохыг тогтоосон байдаг. 
Иймд урагшаа налах тохируулгатай юмуу эмээл хэлбэрийн сандал ашиглах нь нуруу ба хөлний хоорондын өнцгийг 100 градусаас дээш дэлгэмэл байх боломж олгож lumbar curve хэвийн байдалдаа орж булчин ба үений дискэнд ирэх ачааллыг бууруулна. 
 
 
Өндөр ба намхан хүмүүсийн ялгаа

 

Өндөр хүмүүсийн гол нуруу урт байдагтай холбоотой нурууны өвдөлт илүү их тохиолдог. Харин намхан эмч нарын хувьд нурууны өвдөлтөөс илүү хүзүү болон мөрний өвдөлт тохиолдох нь элбэг. 
Өмнө үеийн эмчийн үзлэгийн сандал нь хүний нурууны өндөр намыг үл харгалзан дундаж эрэгтэй хүнд тохируулан үйлдвэрлэгддэг байсан байдаг. Тэгвэл өнөөдөр шүдний эмчилгээний салбар нэлэнхүйдээ өөрлөгдөж эмч нарын бараг 80% нь эмэгтэйчүүд болсон байна. Иймд эмч нарын өндөр намын ялгаатай байдалд тохируулан сандлын тохиргоог хийх боломжтой болоод байна.  
 
 
References
1. Shugars D, Miller D, Williams D, et al. Musculoskeletal pain among general dentists. Gen Dent. 1987;35:272-276.
2. Rundcrantz BL, Johnsson B, Moritz U. Cervical pain and discomfort among dentists. Epidemiological, clinical and therapeutic aspects. Part 1. A survey of pain and discomfort. Swed Dent J. 1990;14:71-80.
3. Augustson TE, Morken T. Musculoskeletal problems among dental health personnel. A survey of the public dental health services in Hordaland. Tidsskr Nor Laegeforen. 1996;116:2776-2780.
4. Finsen L, Christensen H, Bakke M. Musculoskeletal disorders among dentists and variation in dental work. Appl Ergon. 1998;29:119-125.
5. Chowanadisai S, Kukiattrakoon B, Yapong B, et al. Occupational health problems of dentists in southern Thailand. Int Dent J. 2000;50:36-40.
6. Valachi B, Valachi K. Mechanisms leading to musculoskeletal disorders in dentistry. J Am Dent Assoc. 2003;134;1344-1350.
 
 
 

Tag:Эргономика, менежемент, үзлэгийн сандал
Бусад






avatar