Electric Handpiece: Шүд нөхөн сэргээх эмчилгээ ба согог заслын салбарт ашиглахын давуу тал
2018.11.11 5.0 0
Electric Handpiece буюу шүдний эмчилгээний өрмийн цахилгаан бариул нь шүдний эмчийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг багажийн ангилалд хамаардаг. Энэ төрлийн handpiece-ийг шүд засах, шүдний ломбонд хэлбэр гаргах, тохируулах, мэс засал, эндодонтын болон бусад олон зоуриулалтаар ашиглаж болно. Handpiece-ийг ямар зориулалтаар ашиглах нь стандарт платформ ба тусгай зориулалтын нэмэлт хэрэгсэл аль алиныг нь ашиглахыг шаардана. Зарим handpiece-ууд нь өдөр тутмын практик ажилбарт ашиглахад зориулагдсан түгээмэл хэлбэрийн зохиомжтой байх бол зарим нэг нь тухайлсан нэг ажилбарт (мэс засал, эндодонтын ажилбар, имплант) зориулагдсан байна. Сүүлийн жилүүдэд handpiece-ийн технологийн үсрэнгүй ахиц дэвшлийн ачаар өвчтөн ба эмчид аль алинд нь ашиг тустай шинэ төрлийн сайжруулсан handpiece-үүд зах зээлд нэвтэрсээр байна. 
 
Electric Handpiece буюу цахилгаан бариулыг Европ тивд анхлан ашиглаж эхэлсэн нь Европийн хуучин барилгуудад эмнэлэг байгуулахад хана таазыг нь өрөмдөж төвийн хийн даралтын хоолой оруулах боломжгүй бэрхшээлтэй байсантай холбоотой байдаг. Анхандаа энэхүү бэрхшээлд үндэслэн цахилгаан өрмийн бариул ашиглаж эхэлсэн ч яваандаа энэ төрлийн handpiece нь зөвхөн эмнэлэгт суулгахад хялбар дөхөм төдийгүй шүдний эмчилгээний өдөр тутмын практикт air-driven буюу хийн даралтаар ажилладаг handpiece-ээс дутахгүй бөгөөд зарим талаар давуу болох нь тогтоогдсон байна. Энэхүү давуу талынхаа ачаар цахилаан өрмийн бариулын хэрэглээ Европ тивээс хальж Ази тив улмаар Хойд Америкийн хэмжээнд тархсан байна. 
 
Electric Handpiece нь түүний өрсөлдөгч болох air-driven handpiece-ээс эргэлтийн хурдаар бага. Цахилгаан өрмийн бариул нь дунджаар 40 000 эрг/мин хурдтай бол хийн handpiece нь 400 000-500 000 эрг/мин хурдтай байдаг. Гэхдээ сүүлийн үед цахилгаан өрмийн бариулд тусгай зориулалтын сайжруулсан мотор байршуулж эргэлтийн хурдыг 200 000 эрг/мин хүртэл ихэсгэж чадсан байна. Electric Handpiece нь эргэлтийн хурдаар бага хэдий ч хийн handpiece-ээс илүү өндөр хүчин чадалтай (60W) өрөмдөх хүч гаргаж чаддагаараа давуу талтай. Хийн handpiece хэдий өндөр хурдаар ажилладаг ч өрөмдөх хүч бага (40W) байна. Эмнэлзүйн хувьд энэхүү давуу тал нь маш чухал үзүүлэлт болох бөгөөд шүд засах ажилбарын үед цахилгаан өрмийн бариул (electric handpiece) нь шүдний хатуу эд ба хатуу материалыг өрөмдөхөд хурд нь удаашрах эсвэл хүч хүрэхгүйн улмаас гацаж зогсох зэрэг асуудал гаргадаггүй. Энэ нь хэр зэрэг дарах ба ачаалал өгөхийг үл харгалзан өөрийнхөө эргэлтийн хурдын хэмжээнд үр дүнтэй, тасралтгүй ажилладаг гэсэн үг юм. Ийнхүү шүдийг ямар нэгэн зогсолтгүйгээр үр дүнтэйгээр тасралтгүй зорох нь түүнийг ашиглаж байгаа эмчийн хувьд ядрах цуцах асуудал үүсгэхгүй байх сайн талтай. 
 
Air-driven өндөр хурдны handpiece-ийн хувьд өрөмдөлтийн нарийвчлал нь борыг хэрхэн байршуулахаас шууд хамааралтай бол цахилгаан өрмийн хувьд эргэлт нь илүү төврүү чиглэсэн байдалтай байх тул air-driven хийн өрмөөс ялгаатай нь дайвалзах, чиглэлээ алдах нь бага. Ийнхүү бага дайвалзана гэдэг нь ажилбар илүү өндөр нарийвчлалтай болж ялангуяа margin гаргахад маш чухал юм. 
 
Бас нэг ялгаа нь electric handpiece нь шүдний гадаргууг “зорж”(mills) өрөмддөг бол air turbine handpiece нь гадаргууг “урж” (grinds) өрөмддөг. Шүдний гадаргууг зорох (milling) өрөмдөлтийн үед доргилт бага үүсдэг нь өвчтөний хувьд таатай төдийгүй эмчид ирэх ачааллыг багасгадаг. Үүний ачаар шүдний гадаргууд бага халалт үүсгэн илүү хурдан хугацаанд өрөмдөж засах боломжтой болно. 
 
Шүдний өрмөөс гарах дуу нь эмчийн болон эмчтэй хамтран ажиллаж буй шүдний мэргэжилтнүүдийн хувьд томоохон асуудал дагуулдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Air-driven хийн өрмийн байнгын ёнгинсон дуу нь шүдний эмчийн сонсгол муудах шалтгаан болдог. Тэгвэл энэ асуудал дээр Electric handpiece нь илүү дуу чимээ бага байх тул эмчийн сонсголд сөргөөр нөлөөлөх нь бага. 
 
Electric handpiece-ийн нэг дутагдалтай тал нь air-driven хийн handpiece-үүдээс ихэнхдээ илүү хүнд жинтэй байдаг ч үйлдвэрлэгчид энэ асуудлыг шийдвэрлэхээр байнга сайжруулалт хийсээр байна. Сүүлийн үеийн electric handpiece-үүд нь эргономикийн асуудал дээр илүү анхаарал хандуулсан дизайны шийдэл гаргах болсоноор ажилбар гүйцэтгэгч эмчийн хувьд жингийн нөлөөллийг анзаарахааргүй болсон байна. Мөн зарим үйлдвэрлэгчид эмчийн гарын хэмжээнд тохируулан илүү богино бөгөөд хөнгөн electric handpiece-үүд санал болгож байна.  
 
 
 
 
 
 
 

Tag:өрмийн бариул, electric handpiece, эмнэлзүйн практик
Бусад






avatar