Шүдний тулгуур эдийн өвчний үед ясны эдийн хатингаршлын шалтгаан нь дархлалын Th17 эс болохыг тогтоолоо
2018.11.12 5.0 0
Амны хөндийн эмгэг төрүүлэгч нян микробын бүлэг нь хүнд хэлбэрийн буйлны үрэвсэлийн үед дархлалын өвөрмөц эсүүд үрэвсэл үүсгэж, орчны эд эсийг устгахад нөлөөлөх гол өдөөгч хүчин зүйл болсоноор ясны эдийн харингаршил үүсдгийг National Institute of Dental and Craniofacial Research (NIDCR) ба University of Pennsylvania School of Dental Medicine-ы судлаачид олж тогтоосон байна. Энэхүү шинэ нээлт нь шүдний тулгуур эдийн эмчилгээний шинэ чиг хандлагыг хөгжүүлэх боломж олгож байгаа гэнэ. 
 
“Бид эртнээс энэ төрлийн нянгууд нь үрэвсэл үүсэхэд нөлөөлдгийг мэднэ. Иймд нян бактерийг амны эрүүл ахуйн хэрэгсэлээр буюу шүдээ угаах замаар арилгаж үрэвсэлийг хяналтанд авдаг. Гэсэн хэдий ч энэ нь урт хугацаанд үр дүнтэй биш байдаг нь үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг бас өөр хүчин зүйлс байгааг илэрхийлж байлаа” гэж National Institute of Dental and Craniofacial Research-ын эмнэлзүйн салбарын судлаач, судалгааны багийн ахлагч Niki Moutsopoulos, DDS, PhD хэлж байна. “Бидний олж тогтоосоноор T helper 17 (Th17) эс нь энэхүү асуудлын гол шалтгаан бөгөөд үрэвсэл ба нянгийн хоорондын хамаарлын цаад холбоог үүсгэж байна” гэж тэрээр хэллээ.  
 
Пенсильваны Их Сургуулийн Микробиологийн тэнхмийн профессор George Hajishengallis, DDS, PhD “Эдгээр эсүүд нь шүдний холбоосын үрэвсэлийн гол өдөөгч хүчин зүйл тул энэхүү судалгааны үр дүнд ямар ч эргэлзээ алга” гээд “Бид Th17 эсийн идэвхийг дарангуйлах замаар ясны эдийн хатинграшилтаас сэргийлэх эмчилгээний шинэ аргачлал хөгжүүлж байгаа” гэж хэллээ. 
 
Th17 эс нь ердийн нөхцөлд амны хөндий, арьс, хоол боловсруулах замын дагуу нян бактерийн довтолгооноос барьер хамгаалалт үүсгэн байрладаг. Энэ эсүүд нь нэг талаар ам гэмтэхээс хамгаалах үүрэгтэй ч нөгөө талаар хайрст үлд, колит болон бусад үрэвсэлт өвчнүүдтэй холбоотой байдаг нь хүний эрүүл мэндийг хамгаалах боловч бас өвчин үүсгэх сөрөг талтай гэсэн үг юм. 
 
Судалгаагаар Th17 эсүүд нь шүдний холбоосын үрэвсэл бүхий хүний буйлны эдэд эрүүл хүнийхээс илүү их тархалттай байсан байна. Мөн Th17 эс хэр их илрэх нь мөн өвчний хүндрэлийн зэрэгтэй шууд хамааралтай байлаа. 
Амны хөндийн нян бактериуд нь Th17 эсийн хуримтлал үүсэх гол шалтгаан болж байгаа эсэхийг тогтоохын тулд судлаачид шүдний тулгуур эдийн үрэвсэл үүсгэсэн туршилтын хулганад өргөн хүрээний антибиотик хэрэглэсэн байна. Ийнхүү нян бактериудыг антибиотикоор устгаад Th17-н хэмжээг шалгахад эсийн тоо хэмжээ нэмэгдээгүй байсан бөгөөд бусад дархлалын эсүүд хэвийн байсан нь амны хөндийн эмгэг төрүүлэгч нян бактериуд нь Th17 эсийн триггер хүчин зүйлс болохыг батлаж байна.
 
Туршилтаар Th17 эсэд хориг тавих нь шүдний холбоосын үрэвсэлийг намжааж байлаа. RNA шижилгээний үр дүнгээс харахад Th17 хориг үүсгэх эм уулгахад үрэвсэл, эдийн гэмтэл, ясны эдийн хатингаршлийн шалтгаан болдог генийн нийлэгжилт буурч байсан нь шүдний холбоосын үрэвсэлийн үед Th17 эс эдгээр эмгэг процессуудын шалтгаан болдгийг мөн давхар батлаж байна. 
 
Судлаачид амьтан дээр хийсэн туршилт судалгааны дараа National Institutes of Health Clinical Center-д генийн эмгэгийн улмаас Th17 эсийн дутмагшилтай 35 өвчтөнийг судлаж үзэхэд Th17 эсийн дутгамшил нь амьтан дээр хийсэн туршилт судалгааны нэгэн адил буйлны үрэвсэл үүсэхээс сэргийлж байгаа нь тогтоогдсон байна. 
“Энэхүү судалгааны үр дүнгээс хүн амын дунд өргөн тархсан шүдний тулгуур эдийн өвчнийг тухайлсан өвөрмөц эсүүдэд чиглэсэн эмчилгээний аргачлалаар үр дүнтэйгээр эмчлэх боломжтой нь харагдаж байна” гэж АНУ-ын National Institute of Dental and Craniofacial Research-ын захирал Martha J. Somerman, DDS, PhD үзэж байна. 
 
Энэхүү судалгаа нь  “A Dysbiotic Microbiome Triggers TH17 Cells to Mediate Oral Mucosal Immunopathology in Mice and Humans,” гарчигтайгаар Science Translational Medicine сэтгүүлд нийтлэгдсэн байна. 
 
 
 
 
 
 
 

Tag:тулгуур эдийн өвчин, судалгааны тойм, Th17 эс, дархлалын тогтолцоо
Бусад






avatar