Акрил суурьтай ломбоны материалын чанарыг сайжруулах шинэ төрлийн материал гарган авлаа
2018.11.14 0.0 0
Шүдний ломбоны материалууд нь нэг тавиад насан туршийн үйлчлэлтэй гэсэн ойлголт байхгүй ч шүдэн дээр байрлах насжилтаараа өөр хоорондоо эрс ялгаатай байдаг. Тэгвэл Шведийн KTH Royal Institute of Technology-ийн судлаачид орчин үеийн акрил суурьтай ломбоны материалын чанарыг сайжруулах шинэ төрлийн материал хөгжүүлэн гаргаж авсанаа зарлалаа. 
 
KTH Royal Institute-ийн Fibre and Polymer Technology-ийн салбарын профессор Michael Malkoch-ын мэгдэгдэж байгаагаар шинэ төрлийн материал нь шүдний гадаргууд одоо ашиглаж байгаа ердийн композит материалаас 160 хувиар илүү хүчтэй бонд үүсгэх чадалтай гэнэ. Энэ нь ломбо унах гэсэн асуудлыг бүрэн шийдэж чадах боломж олгож байна. Энэ материалд мөн эмнэлзүйн тохиолдолд тохируулан 3D принтер ашиглах боломжтой гэнэ. 
“Энэ материал нь дээд зэргийн бат бөх бөгөөд хэлбэрт орох сайн чадвартай бас хоруу чанаргүй тул шүд нөхөн сэргээх эмчилгээний салбарт шинэ эрин үеийг эхлүүлж байна гэж бид үзэж байгаа” гэж профессор Michael Malkoch хэллээ.
Энэхүү шинэ материалын тухай шинжлэх ухааны өгүүлэл “The dawn of thiol‐yne triazine triones thermosets as a new material platform suited for hard tissue repair” гарчигтайгаар Advanced Materials сэтгүүлийн 2018 оны 11 сарын дугаарт нийтлэгдсэн байна. 
 
 
 
 

Tag:Ломбоны материал, технологийн мэдээлэл, судалгааны тойм
Бусад






avatar