Мөнгөний нано бичил нэгдэл (AgNPs)-ээр хучсан коллаген мембран имплантын эмчилгээний чанарыг сайжруулна
2018.11.18 0.0 0
Имплантын эмчилгээний дараах ясны эдийн алдагдал (bone loss) нь түгээмэл тохиолддог хүндрэлүүдийн нэг юм. Имплант суулгасны дараа ясны эд болон буйлны эдүүдийг мембранаар хучиж барьер хязгаарлалт хийх нь тэр хэсэгт фиброз эд ургах, нянгийн халдвар дамжихаас сэргийлж ясны эдийн нөхөн сэргээлтийг эрчимжүүлж имплантын эмчилгээ амжилттай болох түлхүүр хүчин зүйл болно. Тэгвэл энэ чиглэлээр University of Western Australia-ийн судлаачид guided bone regeneration-ы зориулалттай нянгийн халдвар ба үрэвслийн эсрэг шинж чанартай биоактив мембран хөгжүүлж байна. 
 
Энэхүү биоактив мембраны үндсэн материалаар guided bone regeneration-ы үед өргөн ашиглагддаг хүлээн зөвшөөрөгдсөн материал болох CelGro collagen membrane (Orthocell) ашиглаж түүнийг гадуур нь silver nanoparticles (AgNPs)-аар хучиж sonication ба sputtering нам температурын үйлдвэрлэлийн арга ашиглан гарган авсан байна. 
Электрон микроскопийн судалгаагаар sonication аргачлалын үед мөнгөний нано нэгдэл (AgNPs) мембран дээр илүү өндөр нарийвчлалтай хуримтлагдаж өндөр концентрацитай нэгдэл үүсгэж байсан бол sputtering аргачлалын хувьд мөнгөний хуримтлал хангалттай хэмжээнд биш байлаа. 
 
Мембраны нянгийн эсрэг шинж чанарыг туршихдаа төрөл бүрийн концентацитай мөнгөөр хучсан мембраны хэсгийг нянгаар халдварлуулсан тавган дээр байрлуулаад 4 өдрийн дараа нянгийн өсгөвөрийг шалгахад sonication ба sputtering аргачлалаар гаргаж авсан мембран аль аль нь Staphylococcus aureus ба Pseudomonas aeruginosa нянгийн эсрэг сайн үйлчилж байсан байна. 
 
Мөнгөөр бүрсэн мембраны биеийн эсэд нөлөөлөх нөлөөллийг мезинхимийн үүдэл эс дээр туршиж үзэхэд sonication аргачлалаар бэлтгэсэн мембраны хувьд 24 цагийн дараа мөнгөний концентрациас шалтгаалсан эсийн нөлөөлөл байсан бол нэг өдрийн дараа хоёр аргачлал ялгаагүй болох нь тогтоогдсон байна.
Мембраны үрэвслийн эсрэг шинж чанарыг тогтоохдоо interleukin-6 (IL-6) ба tumour necrosis factor alpha (TNF-α) гэсэн хоёр төрлийн үрэвсэлийн цитокины ялгаралтыг судалсан байна. 
 
Хамгийн сүүлд ясны эдийн ялгаран хөгжлийг дэмжиж байгаа эсэхийг мезинхимийн үүдэл эс дээр туршиж үзэхэд мөнгөний нано нэгдлээр хучсан мембран нь ийм нэгдлээр хучаагүй мембранаас ясны эдийн ялгаран хөгжлийн эрт үеийн маркериудаараа хол илүү байсан байна. 
 
Иймд мөнгөний нано нэгдэл(AgNPs)-ээр хучсан мембран нь ясны эдийн нөхөн төлжилтийг дэмжиж, нян ба үрэвсэлийн эсрэг шинж чанартай төдийгүй эсийг хордуулах (cellular toxicity) нөлөөлөл багатай байгаа нь тодорхой байна. Энэ төрлийн мембраныг судлаачид амны хөндийн мэс ажилбар, alveolar bone augmentation ба bone graft-д ашиглахыг зөвлөж байна. 
 
Энэхүү материалын чиглэлээр хийгдсэн судалгаа “Fabrication of a silver nanoparticle-coated collagen membrane with anti-bacterial and anti-inflammatory activities for guided bone regeneration” гарчигтайгаар Biomedical Materials сэтгүүлийн 2018 оны 11-р сарын дугаарт нийтлэгдлээ. 
 
 
 
 
 
 
 

Tag:guided bone regeneration, silver nanoparticles, имплант эмчилгээ, технологийн мэдээлэл, судалгааны тойм
Бусад






avatar