Straumann хямд үнийн имплантын зах зээлд байр сууриа бэхжүүллээ
2018.11.18 0.0 0
Шүдний имплантын эмчилгээ хөгжин боловсронгуй болохын хэрээр хямд үнийн имплантын хувилбарууд хүрээгээ тэлсээр байна. Тэгвэл хямд үнийн имплантын зах зээл дээр имплантын премиум бэрэндүүдийн төлөөлөгч Швейцарийн Straumann корпораци Тайваны имплантын үйлдвэрлэгч T-Plus-ын хувьцааг худалдан авах алхам хийснээрээ байр сууриа улам бэхжүүлж байгаагаа зарлалаа. Тайваны Гадаадын Хөрөнгө Оруулалтын зөвлөл энэхүү гэрээг хлээн зөвшөөрч ёсчлон баталсаны дараа Straumann тус компаний 60 хувийг эзэмших юм. 
 
T-Plus нь үнийн хувьд маш боломжийн имплантын шийдлийг санал болгодгийн хувьд Тайвань ба Хятадын зах зээл дээр хүчтэй байр суурь эзэлдэг. Straumann ба T-Plus брэндүүдийн хувьд бүтээгдэхүүний концепц, дизайн шийдэл ижил төстэй тул Straumann энэ брэндийг Osstem ба Astra зэргийн эсрэг сөргүүлэн тавихад маш боломжийн хувилбар гэж үзсэнээр ийнхүү хөрөнгө оруулалт хийх хувьцааг нь худалдан авч байна. 
 
“T-Plus бидэнд бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэх, Тайвань ба Хятадын хямд үнийн имплантын зах зээлд нэвтрэх боломж олгож байна. Үүний зэрэгцээгээр бид Азид орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрлэлийн базтай боллоо. Тус компани Straumann group-ийн нэр нөлөө, бүтээгдэхүүн борлуулалтын сүлжээгээр дамжин олон улсын зах зээлд амжилттай гарна гэдэгт итгэлтэй байна” гэж Ази номхон далайн бүс хариуцсан захирал Patrick Loh хэллээ. 
 
 

Tag:гадаад үйл явдал, Straumann, мэдээ
Бусад






avatar