Эмгэнэл
2019.01.18 0.0 0

Бидний хайрт ээж Шарав овогтой Наранбямба нь хүнд өвчний улмаас тэнгэрийн орондоо одлоо.

Ш.Наранбямба нь 1949 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод ард Ч.Шарав,  нарын дөрөв дэх охин болон мэндэлжээ. Тэрээр 1957 онд Сүхбаатар хотын 10 жилийн 1р сургуульд элсэж, 1967 онд төгсөн улмаар тухайн үеийн АУДС-д элсэн орж шүдний эмчийн мэргэжил эзэмшин 1972 оноос Улсын клиникийн 1р эмнэлэгт их эмч, сүүлийн 29 жил тасгийн эрхлэгчийн ажлыг хавсран хийжээ.

Ш. Наранбямба нь 1972 оноос 2010 он хүртэл Улсын клиникийн 1р эмнэлэгт, 2010 оноос хойш Цэцэн Сар эмнэлэгийг үүсгэн байгуулж зөвлөх эмчээр нийт дөч гаруй жил хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө амьдралынхаа үнэт цагийг зориулан салбарынхаа мэргэжил, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.

Тэрээр чин шударга зантай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, үр хүүхэд бидэндээ элбэрэл хайр дүүрэн, ахан дүүс, анд нөхөддөө сэтгэлийн гүнээс тусалдаг, хамтран ажиллагсад, ойр дотныхондоо түшиг тулгуур нь болсон хүний сайн хань, хүүхдүүдийнхээ сайхан эх, эмээ нь, нийгэмдээ нэр хүндтэй, бахархал дүүрэн хүн байлаа.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Засгийн газрын жуух бичиг, Алтан гадас одонгоор тус тус шагнаж байв.

Таныхаа зааж сургаж, захиж хэлж байсан бүхнийг бид мартахгүй санан дурсаж, хүсэл мөрөөдийн тань үргэлжлэлийг биелүүлэхийн тулд хичээн амьдрах болно. Та минь эх нутгийнхаа тэнгэр дор эгнэгт мөнх нойрс доо. 

Ум сайн амгалан болтугай.
 

Хань, үр хүүхэд, ач, зээ, ахан дүүс, анд нөхөд, хамт олон

Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо, ЭМЯ Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөл

 

 

 


Tag:мэдээ
Бусад






avatar