Нано бичил алмазан нэгдэл шүдний сувгийн эмчилгээний нөхөн төлжилтийг дэмжинэ
2019.01.21 0.0 0
АНУ-н Калифорни мужийн хэсэг судлаачид маш өчүүхэн бичил хэмжээтэй мөртлөө шүдний сувгийн эмчилгээ хийсний дараах халдвараас сэргийлэх нэгэн нэгдэл дээр эмнэлзүйн туршилт судалгаа хийж байна. Энэхүү нэгдэл нь nanodiamond буюу нано бичил хэмжээтэй алмазан талст бөгөөд шүдний зөөлц мэдэрлийг бүрэн авсан шүдний сувагт нөхөн сэргээх үйлчлэл үзүүлж байгаа нь судалгааны дүнд тогтоогдоод байна. Энэ судалгаа нь nanodiamond нэгдлийг хүн дээр сувгийн эмчилгээнд туршиж байгаа анхны тохиолдол бөгөөд энэ чиглэлийн судалгааны шинэ эрин үеийг эхлүүлээд байгаа гэнэ. 
 
Nanodiamond нь карбон нэгдэлээс гарган авсан бичил нэгдэл бөгөөд хэмжээний хувьд зүүний үзүүрээс сая дахин жижиг. Хэлбэрийн хувьд хөлбөмбөгийн бөмбөг шиг хэлбэртэй ч жинхэнэ алмаз шиг талст бүтэцтэй тул орчин үед эмийн бодис болон дүрс оношлогооны бодисуудыг хүний биед тээж нэвтрүүлэх зорилгоор өгөн хүрээнд ашигладаг. 
 
Судлаачид nanodiamond шигтгэсэн гутта перч материал (nanodiamond-embedded gutta percha) хөгжүүлж өвчтөний сувгийн эмчилгээнд ашиглахад уламжлалт сувгийн материалтай харьцуулахад тахийлт ба нугаралтыг тэсвэрлэх чадвар нь уламжлалт материалаас хол давуу байжээ. Эмчилгээ хийлгэсэн өвчтөн бүр төлөвлөгөөний дагуу ямар нэгэн өвчин зовиургүйгээр эмчилгээг дуусгаж сувгийн үрэвсэл, халдварын голомт үүсгэлгүйгээр намжсан байлаа. 
“Энэхүү эмнэлзүйн туршилт судалгаа нь nanodiamond-г эмнэлзүйн салбарын асуудал дагуулсан томоохон ажилбарууд буюу эндодонтын эмчилгээ, эрүү нүүрний согог засал, эдийн инженерчлэл болон бусад салбаруудад ашиглах боломжтойг харуулж байна” гэж UCLA  Их сургуулийн эндодонтын салбарын профессор Mo Kang хэллээ. 
Энэхүү эмнэлзүйн туршилт судалгаа нь  “Clinical validation of a nanodiamond-embedded thermoplastic biomaterial,” гарчигтайгаар  Proceedings of the National Academy of Sciences-д нийтлэгдсэн байна. 
 
 
 
 
 
 
 
 

Tag:судалгааны тойм, сувгийн эмчилгээ, Эндодонт
Бусад






avatar