International Dental Show (IDS) шүдний салбарын үзэсгэлэн яармагийн дэлхийн тэргүүлэгч болохоо дахин нотлон харууллаа
2019.04.11 4.0 0
Энэ сарын 12-16 хооронд Германы Кёлн хотод болсон International Dental Show (IDS)
шүдний үйлдвэрлэл худалдааны салбарын мэргэжилтнүүдийн өндөр хэмжээний хүлээлтийг гүйцэлдүүлж дэлхийн хэмжээний хамгийн тэргүүлэх үзэсгэлэн яармаг болохоо дахин нотлон харууллаа. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт 64 улсын 2327 компани оролцсон нь өмнөх удаагийн үзэсгэлэнгээс өссөн үзүүлэлт юм. Яармагийн арга хэмжээнд дэлхийн 166 орны 160 000 эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн нь өмнөх яармагаас 3.2 хувиар өссөн үзүүлэлт бол тэрэн дундаа гадаад улсаас оролцож байгаа зочидын тоо 6 хувиар өссөн байна. 
Үзэсгэлэн яармагийн зохион байгуулагч Koelnmesse үзэсгэлэн яармагийн төвийн гүйцэтгэх захирал CEO Gerald Böse “IDS үзэсгээн яармаг нь үргэлж өөрийн тэргүүлэх эрэмбээ алдалгүй жилээс жилд өмнөх үзүүлэлтээ байнга давсан амжилт үзүүлж байна” гэж итгэл төгс дүгнэж байна. 
Үзэсгэлэн яармагийн албан ёсны мэдээллээс харахад уг арга хэмжээ нь үнэхээр олон улсын өндөр чанартай арга хэмжээ болох нь үзэсгэлэн яармагт материал технологио дэлгэн үзүүлэгч пүүс компаниудын 73 хувь нь, ирж оролцсон зочид төлөөлөгчдийн 62 хувь нь гадаадын улс орноос ирсэн байгаагаас харагдаж байна. Дэлхийн 166 улс орноос зочид төлөөлөгчид ирж оролцсоноос Аргентин, Австрали, Бразил, Канад, Чил, Египт, Япон, Солонгос, Шинэ Зеланд, Өмнөд Африк болон Америкийн эмч мэргэжилтнүүд тэргүүлж байна. IDS 2019 арга хэмжээнд Азийн улс орнуудаас оролцогчдийн тоо хамгийн их буюу 23.1 хувийн өсөлттэй байсан бол зүүн Европ 19.6, Африк 17, Төв болон өмнөд Америк 14.6, Хойд Америк 5.3 хувийн өсөлттэй байлаа. 
Үзэсгэлэн яармагийн явцад хийгдсэн хөндлөнгийн тандалт судалгаагаар оролцогчдын дийлэнх хэсэг нь материалын худалдаа, үйлдвэрлэлийн салбарынхан байсан бол их сургууль, академик байгууллагын төлөөлөгчид ч бас өндөр үзүүлэлттэй байсан байна. Санал асуулгад оролцогчдын 80 гаран хувь нь арга хэмжээнд өндөр хэмжээний сэтгэл ханамжтай байсан бол 93 хувь нь өөр хэн нэгэнд уг яармагт оролцохыг санал болгоно, 70 хувь нь IDS 2021 арга хэмжээнд оролцохоо аль хэдийнээ төлөвлөсөн гэж хариулсан байна. 
Дараагийн буюу 39 дэх удаагийн IDS үзэсгэлэн яармаг 2021 оны 3 сарын 9-13 өдрүүдэд зохион байгуулагдна. 

Tag:IDS, мэдээ, гадаад үйл явдал
Бусад






avatar