Амны хөндийн нянгууд нойр булчирхайн хорт хавдрыг эрт үе шатанд илрүүлэхэд чухал үүрэгтэй
2019.04.11 5.0 0
Судлаачид нойр булчирхайн уйланхайт эмгэг бүхий 105 өвчтөний уйланхайн шингэнээс нянгийн дээж авч нянгийн ДНХ илрүүлэх судалгаа хийн нянгийн илэрц, хавдарын төрөл болон хүндрэлийн хооронд хамаарал байгаа эсэхийг судалжээ. Нянгуудыг ялгаж танихын тулд нянгийн ДНХ-ийн агууламж өндөр 35 ДНХ дээр гол анхаарлаа хандуулсан байна. Үүний үр дүнд нойр булчирхайн хорт хавдар үүсч байгаа уйланхайн шингэнд нойр булчирхайн хоргүй уйланхайт хэлбэрээс нянгийн ДНХ агууламж илүү өндөр байгаа нь тогтоогджээ. 
 
“Бидний судалгаагаар ихэнх нянгуудад уйланхайт хэлбэрийн нойр булчирхайн эмгэгийн үед ч хавдарын шинж тэмдэг байгаа эсэхийг тогтоох боломжтой болсон байдаг нь тогтоогдсон” гэж Каролинска Институтын дэд профессор судалгааны багийн ахлагчдын нэг Margaret Sällberg Chen эмч хэлж байна. “Нойр булчирхайн биомаркер ашиглан эрт үе шатанд хорт хавдар үүсч болзошгүй уйланхайг илрүүлсэнээр хавдарыг эмчлэхийн тулд заавал мэс засал хийлгэх явдлаас сэргийлэх боломжтой. Гэхдээ одоогоор бидний судалгаа зөвхөн эхлэл шатанд яваа тул үүнийг илүү сайн нотлох шаардлагатай” гэж тэрээр нэмж тайлбарлалаа. 
 
Sällberg Chen эмчийн үзэж байгаагаар шинжлэх ухааны энэхүү нээлт нь мөн нойр булчирхайн уйланхайн шалтгааныг өөр өнцөгөөс эргэн харах боломж олгож байгаа гэнэ. Судалгааны дараагийн үе шатанд нойр булчирхайн уйланхай үүсгэж байгаа нянгууд дээр гол анхаарлаа хандуулах бөгөөд энэ нь нойр булчирхайн эмэгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд шинэ боломж, гарц нээх боломж олгож байна. 
 
Судлаачид мөн нянгийн ДНХ уйланхайн шингэнд яагаад өндөр байгаагийн шалтгааныг мөн тайлахыг оролдсон бөгөөд судалгааны өгүүллээс харвал invasive pancreatic endoscopy хийлгэсэн хүмүүст нянгийн ДНХ агууламж илүү өндөр байсан байна. Гэхдээ судалгааны багийн ахлагч Sällberg Chen “Бид энэ асуудал дээр эндоскопи хийлгэх нь нянгийн шалтгаан болж байна гэж шууд хэлэх арай эрт байна” гээд “Гэхдээ бид эндоскопийн шинжилгээний үед амны хөндийг нянгийн эсрэг уусмалаар зайлуулах, амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг баримтлах замаар амны нян бактериуд нойр булчирхайд дамжин халдварлахаас сэргийлэх боломжтой” гэж үзэж байна. 
 
Энэхүү судалгаа нь “Enrichment of oral microbiota in early cystic precursors to invasive pancreatic cancer” гарчигтайгаар Gut сэтгүүлийн 2019 оны 3-р сарын 14 дугаарт онлайн хэлбэрээр нийтлэгдсэн бөгөөд сэтгүүлийн дараагийн дугаарын хэвлэлтэнд явж байна. 

Tag:судалгааны тойм, амны хөндийн нян, нойр булчирхайн хорт хавдар
Бусад






avatar