Craniofacial surgery: Тусгайлан бэлтгэсэн ясны суулгац импант өвчтөний биед дотор өөрөө ургана
2019.04.11 0.0 0
Хорт хавдар, ясны үрэвсэлт өвчин, гэмтлийн улмаас эрүүний ясаа тайруулах мэс заслын эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдэд үйл зүйн болон гоо сайхны томоохон бэрхшээл үүсдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Rice University-н судлаачид ясны эдийн согогт тусгайлан зориулсан эдийг эдийн инженерчлэлийн аргаар гарган авч 3D принтер имплант суулгацад суулгаж ашиглах шинэ төрлийн аргачлал боловсруулсан байна. Энэ аргачлалын онцлог нь тухайн хүний харвиганаас ялган авсан үүдэл эс ба цусны судсыг хүний өөрийн натурал ясны эдэд өсгөж бойжуулаад түүнийгээ эрүүний ясанд трансплантаци аргачлалаар шилжүүлэн суулгахад оршино. 
 
 
Энэхүү шинэ төрлийн туршилт судалгааны зорилго нь хүний өөрийн биеийн шархны эдгэрэлтийг дэмжих заяагдмал хүчийг ашиглан гавал тархины нөхөн сэргээх эмчилгээний салбарт дэвшил гаргах явдал юм. Энэхүү аргачлалыг хөгжүүлсэнээр орчин үед түгээмэл ашигладаг уламжлалт аргачлал болох хүний биеэс ясны эд түүвэрлэн авах аргачлалд шинэ боломж нээх юм.
 
“Энэхүү шинэ аргачлалын хамгийн гол технологийн дэвшил инноваци болж байгаа шинж чанар нь ясны эдийн ургалтыг дэмжих 3-D printed bioreactor бөгөөд үүний ачаар биеийн өөр хэсэгт шинээр бүтээсэн эдийг хүлээн авах чадвартай болно” гэж Rice University-н Биоинженерчлэлийн салбарын профессор, судалгааны багийн ахлагч Antonios Mikos, Louis Calder нар хэлж байна. 
 
Судлаачид туршилт судалгаандаа хонь ашиглаж эрүүний ясанд нь тэгш өнцөгт хэлбэрийн согог үүсгээд түүндээ суулгах PMMA материалаар 3D принтерийн аргачлалаар бэлтгэсэн зай гаргагч spacer болон ясны эдийг хэлбэржүлэгч хэв бэлтгэсэн байна. Ийнхүү зай гаргагч бэлтгэж байгаа нь эдгэрэлтийн процессийн улмаас ясны эдийн согог алга болж, гэмтэхээс сэргийлж байгаа явдал юм. Туршилтын амьтаны хавирганаас хангалттай хэмжээний ясыг ясны хальсны хамт тайрч аваад хэлбэржүүлэгч хэвэн дотор суулгана. Энэ тохиолдолд ясны хальс нь зай гаргачийн доторх scaffold material болж шинээр үүсэх ясны эдийг үүдэл эс болон цусны судасны эх үүсвэрээр хангана. Үүний зэрэгцээгээр хяналтын зорилгоор ашиглаж буй бүлгийн туршилтын амьтанд хавирганы яс суулгаж синтетик кальцийн фосфат материалыг бионийцэлт scaffold материалын зорилгоор ашигласан байна. Хавирганы хэсэг яс бүхий хэлбэржүүлэгчийг ясны эдтэй нягт интерфэйс үүсгэх зорилгоор нээгээд 9 долоо хоног тэр хэсэгт байлгаад зай гаргачийн оронд суулгана. Туршилтын загвар дээр энэ үед  шинээр үүссэн яс нь хуучин ястайгаа сүлжилдэн ургаж эргэн тойронд нь зөөлөн эд ургаж тэр хэсгээ бүрхсэн байдалтай байсан байна. 
“Бид энэхүү аргачлалдаа хавирганы яс ашиглаж байгаа нь энэ төрлийн яс нь үүдэл эс ба цусны судсаар баялаг төдийгүй авахад хялбар байдагт оршино” гэж Antonios Mikos  тайлбарлалаа. “Энэ аргачлалд бид хиймэл аргаар бүтээсэн яс төлжүүлэх материалууд болон эсүүд ашиглахгүй байгаа нь энэ төрлийн материалууд нь хүний бие өөрийн мэт хүлээн авахад бэрхшээл дагуулдагтай холбоотой” гэж тэрээр нэмж хэллээ. 
 
PMMA-г хэлбэржүүлэгч ба зай гаргачийн зорилгоор ашиглаж байгаа нь энэ төрлийн материал нь биологийн нөхөн төлжүүлэх зэмсгүүд урт удаан хугацаанд ашиглаж шалгарсан материалаар тооцогддогт гэнэ. 
 
Энэхүү шинэ төрлийн туршилт судалгааны үр дүн  “Biomaterials-aided mandibular reconstruction using in vivo bioreactors,” гарчигтайгаар Proceedings of the National Academy of Sciences of the United States of America сэтгүүлд 2019 оны 3-р сарын 19 өдөр онлайнаар нийтлэгдсэн бол тун удахгүй сэтгүүлийн дугаарт нийтлэгдэх гэж захиалгад орсон байгаа юм байна. 

Tag:судалгааны тойм, эрүү нүүрний мэс засал, технологийн мэдээлэл
Бусад






avatar