FDA савласан усанд агуулагдах фторын стандартыг шинэчлэх журам боловсруулж байна
2019.04.12 0.0 0
АНУ-ын Хүнс ба Эмийн бүтээгдэхүүний хянан шалгах хороо (Food and Drug Administration) саласан усанд агуулагдах фторын агууламжийг багасгах талаар шинэчилсэн журмын төсөл боловсруулж энэ талаар санал дэвшүүлээд байна. Сүүлийн үед хийгдсэн олон судалгаагаар фтор нь шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч фторын хэмжээ илүүдэх нь шүд толботох өвчин флюроз үүсгэх эрсдэлтэй байгааг тогтоосон байдаг. Иймд FDA дотоодод үйлдвэрлэсэн болон гадаадаас импортоор авч байгаа савласан усны фторын агууламжийг 0.7 мг/л хүртэл бууруулах шинэ журмыг боловсруулан гаргажээ. 
 
АНУ-н Нийгмийн Эрүүл Мэндийн газрын зөвлөмжийн дагуу ундны ус түгээгүүрийн ситемд агуулагдах фторын агууламжийн шинэ журам яг одоо хэрэгжих шатандаа явж байна. 2015 онд энэхүү зөвлөмж анх боловсруулан гаргасан цагаас FDA савласан ус үйлдвэрлэгч пүүс компаниудад мөн энэхүү зөвлөмжийг мөрдлөг болгохыг шаардаж эхэлсэн байдаг. Үүний дагуу өнөөдөр савласан ус үйлдвэрлэгч олон компаниуд өөрийн бүтээгдэхүүнд агуулагдах фторын хэмжээг бууруулаад байна. 
 
“Өнөөдөр худалдаанд гарч байгаа савласан уснуудын дийлэнх хэсэг нь уг заасан хэмжээнээс бага хэмжээний фторын агууламжтайгаар үйлдвэрлэгдэж байна. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээ нь савласан ус үйлдвэрлэгч бүх үйлдвэрлэгчдийг хамруулан фторын агууламжийн шинэчилсэн журмыг нэг мөр хэвшил болгож шийдвэрлэхэд зориулан хийж буй алхам юм. Савласан усны фторын агууламжийг ийнхүү нэг мөр бага болгож буулгаснаар хэрэглэгчид фторын илүүдэл болох вий гэж айлгүйгээр сэтгэл тайван хэрэглэх боломжийг нээж өгч байна” гэж FDA-ын Хүнсний аюулгүй байдлын албаны дарга Susan Mayne эмч тайлбарлалаа. 
 
FDA-ийн зүгээс энэхүү шинэчилсэн журмыг мөрдлөг болгохын өмнө олон нийт, савласан ус үйлдэрлэгчид болон бусад ашиг сонирхлын бүлгүүдийн зүгээс өөрсдийн санал бодол, шаардлагыг илэрхийлэхэд зориулан 60 хоногийн хугацаа олгоод байна. 
 
FDA-ийн шинэчилсэн журмын төсөл “Proposed rule to revise the allowable level of fluoride in bottled water to which fluoride has been added” гарчигтайгаар нийтлэгдсэн байна. 
 

Tag:менежемент, FDA
Бусад






avatar