Австралийн орон нутгийн засаг захиргаа эрүүл бус хоол хүнсний сурталчилгааг хориглолоо
2019.05.13 0.0 0
Эрүүл мэндэд хор хөнөөлтэй эрүүл бус хоол хүнс нь хүний биеийн ерөнхий эрүүл мэнд болон амны хөндийн эрүүл ахуйд хор хөнөөл учруулдаг ч энэ төрлийн хоол хүнсний реклам сурталчилгаа хаа сайгүй түгээмэл байдаг. Иймд Австралийн Queensland мужийн засаг захиргаа өөрийн харьяаллын сурталчилгааны зай талбайд эрүүл бус хоол хүнсний сурталчилгаа тавихыг хориглох шийдвэр гаргасан нь Австрали тивд гарч байгаа энэ чиглэлийн анхны шийдвэрлэх алхам гэж үзэж байна. 
Австралийн Шүдний Холбоо зэрэг эрүүл мэндийн 19 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Rethink Sugary Drink эв санааны нэгдлээс энэхүү шийдвэрийг гаргасан байна. Олон нийтийн газар эрүүл бус хоол хүнсний сурталчилгааг хориглосон шийдвэрийн тухай мэдэгдэл дээр Австралийн Виктрия мужийн Хавдар судлалын мэргэжлийн зөвлөлийн тэргүүн Rethink Sugary Drink эв санааны нэгдэлийн гишүүн Craig Sinclair эрүүл бус хоол хүнсний хэрэглээ, чихэрлэг ундаа ус зэрэг нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байгаа нь баримтаар тогтоогдсон тул эрүүл бус хоол хүнсний сурталчилгааг таслан зогсоосноор хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд сайнаар нөлөөлнө гэж цохон тэмдэглэсэн байна. 
“Хүүхэд сургуульруугаа явах замд, автобус хүлээж байхад ч тэр байтугай спорт, амралтын төвүүдэд ч эрүүл бус хоол хүнс, чихэрлэг ундааны сурталчилгаа арай хэтэрхий замбараагүй их байна. Энэ дундаас хүний биед хэрэгтэй эрүүл хоол хүнсний мэдээллийг олж авахад маш хэцүү” гэж Craig Sinclair хэллээ. 
Queensland мужийн засаг захиргаа зар сурталчилгааг зөвхөн хориглоод орхилгүйгээр Rethink Sugary Drink байгууллагатай хамтран чихэрлэг ундааны эрүүл мэндийн сөрөг нөөлөөний талаар сурталчилгааны компанит ажил өрнүүлэх гэнэ. Rethink Sugary Drink байгууллага чихэрлэг ундааны хэрэглээг өргөн хүрээнд хязгаарлах, сургууль соёлын газар, спорт комплекс, төрийн захиргааны байгууллагуудад ундны цэвэр ус чөлөөтэй хэрэглэх боломжуудыг нэмэгдүүлэх шаардлага тавиад байна. Rethink Sugary Drink мөн дээрх олон нийтийн газруудад чихэрлэг ундааны хэрэглээг хязгаарлах чиглэлээр орон нутгийн болон мужийн засаг захиргааны байгууллагууд бодлого боловсруулах санал оруулаад байгаа гэнэ. 
 
 
 
 
 
 
 
 

Tag:сахарын татвар, менежемент
Бусад






avatar