Vatech night 2019 арга хэмжээ болно
2019.05.13 0.0 0

Энэ зуны хамгийн анхны #CЮРПРИЗийг бид та бүхэнд барихад бэлэн боллоо.
2019.05.24-нд БНСУ-ын Ватех глобал компани, Монголын Сүкэ Холдинг ХХК нар хамтран Vatech Night арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 


VatechNight арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулагддаг ба энэ жил Монгол улсад болж байгаагаараа онцлог юм. Уг арга хэмжээний үеэр хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилтэт рентген аппаратуудыг танилцуулахаас гадна СТ оношилгооны давуу талуудын талаар хэлэлцэхээр боллоо. 


Уг арга хэмжээнд ирсэн зочдод зохион байгуулагчдын зүгээс маш олон сюрприз бэлдсэн байгаагийн дотор 2 супер азтан тодруулж хамгийн сүүлийн үеийн технологи бүхий EzRay Air P загварын зөөврийн рентген аппарат, EzSensor classic загварын дижитал сенсорийг бэлэглэхээр бэлдээд байна. 
Мөн ирсэн бүх зочдод зохион байгуулагчдын зүгээс онцгой бэлэг бэлдсэн байгаа шүү.

 

Та бүхнийг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг албан ёсоор урьж байна.
 

Үйл ажиллагаа 2019.05.24 ний 17-21 цагийн хооронд Чингис зочид буудлын Өргөө танхимд болно. 
Оролцогчдын тоо хязгаартай тул та бүхэн 70117475 утсаар урьдчилан бүртгүүлэхийг анхаарна уу.

#VatechGlobal #VatechMongolia #VatechNight 
 


Tag:үйл явдал, vatech
Бусад






avatar