АШУҮИС, НАСЗ тэнхмийн Occlusion 360 “Хоршихуй-Амжилттай эмчилгээний үндэс болох нь” сургалт болно
2019.05.28 0.0 0
АШУҮИС, НАСС, Нүүр Амны Согог Заслын тэнхим, Монголын Нүүр Амны Согог Засалчдын Холбоо, Монголын Шүдний Техникчдийн Холбоо, Оюудент ХХК хамтарсан “Occlusion 360” цуврал сургалтын эхний удаагийн “Хоршихуй-Амжилттай эмчилгээний үндэс болох нь” сургалт 2019 оны 06 сарын 21 өдөр “Premium hotel” зочид буудлын хурлын танхимд болох гэж байна. 
Энэ удаагийн сургалтаар Яагаад хоршихуйн концепцийг баримтлах нь амжилттай эмчилгээний үндэс болох талаар, Согог заслын хоршихуйн онцлог, ангилал Bilateral balanced, Unilateral balanced ба Mutually protected хоршихуй, Эрүүний хөдөлгөөнийг хувилагч articulator зэмсэгийн төрлүүд, Хоршихуйн суурь ойлголтууд, эрүүний хөдөлгөөн ба эрүүний хөдөлгөөнийг тодорхойлогч хүчин зүйлс, Facebow зэмсэгийн тухай ерөнхий ойлголт болон бүрэн шүдэлбэрийн Lingualized ба Monoplane хоршихуйн тухай ерөнхий ойлголт өгнө. 
Сургалтын гардан дадлагаар Эрүүний хөдөлгөөний эхлэл тэнхлэг (Transverse Horizontal Axis)-ийг Facebow төхөөрөмж ашиглан артикуляторт хэрхэн буулгахыг Denar Slidematic Facebow болон Denar Mark 330 semi-adjustable articulator дээр тайлбарлан үзүүлнэ. 
 
Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг:
99089806, 88103915, 88094791 утсаар лавлана уу
 
Сургалтын бүртгэл: 
96962724
 
Сургалтанд хамрагдсан хүмүүст 2кр олгоно
 
Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоо хязгаартай тул та бүхэн яаравчлан бүртгүүлнэ үү
 
НАСЗ тэнхим, НАСЗ Холбоо, МШТ Холбоо
 
 
 
 
Лекцийн сэдэвүүд

 
Хоршихуй амжилттай эмчилгээний үндэс болох нь 
АУ доктор, проф Б.Амарсайхан 
Согог заслын хоршихуйн онцлог, ангилал Bilateral balanced, Unilateral balanced ба Mutually protected хоршихуй. 
 АУ доктор Б.Сапаар 
Эрүүний хөдөлгөөнийг хувилагч articulator зэмсэгийн тухай 
АУ доктор Б.Отгонбаяр 
Хоршихуйн суурь ойлголтууд, эрүүний хөдөлгөөн ба эрүүний хөдөлгөөнийг тодорхойлогч хүчин зүйлс. 
 АУ доктор Ч.Гантөмөр 
Бүрэн шүдэлбэрийн Lingualized ба Monoplane хоршихуйн тухай ерөнхий ойлголт. 
АУ доктор Н.Цэнгэлсайхан 
Facebow зэмсэгийн тухай ерөнхий ойлголт. 
 АУ доктор П.Жавхлан 
 Denar Slidematic facebow ба Mark 330 semi-adjustable articulator-ийн үйл ажиллагааны ерөнхий зарчим ба онцлогуудын талаар танилцуулга
Оюудент ХХК
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Tag:Сургалт, хоршихуй
Бусад






avatar